Хүний оюун ухаанд эерэгээр нөлөөлдөг таван хүнс

Хүний оюун ухаанд цангис жимс хамгийн сайнаар нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна. Энэ жимсэнд хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын эсрэг үйлчлэл үзүүлдэг үл исэлдүүлэгч бодис хамгийн ихээр агуулагддаг ажээ. Эдгээр радикалын улмаас холестерол гормон нь зүрх судсанд хортой нөлөө үзүүлдэг бөгөөд ой санамж болон нас ахисан хүмүүсийн тулгуур эрхтний үйл ажиллагааг муутгадаг ажээ.

Цангис жимсний дараа хоёрдугаарт, нэрс орж байна. Энэ жимсэнд агуулагддаг үл исэлдүүлэгч бодисын хэмжээ цангиснийхаас арай бага байдаг аж. Гэхдээ нэрсэнд хараа сайжруулдаг бодисууд агуулагддаг байна.
 


Гуравдугаарт, манжин болон байцаа оржээ. Учир нь Альцгеймер өвчнийг даамжруулж, мөн сэтгэцийн үйл ажиллагааг сулруулдаг ферментүүдийг энэ хоёр ногоонд агуулагддаг бодисууд устгадаг байна.
 


Эдгээр ногооны дараа тослог загас оржээ. Яргай, сардина, май зэрэг загасны маханд хортой ферментүүдийг задалдаг єєхний хүчил агуулагддаг юм. Долоо хоногт ядаж ганц удаа тослог ихтэй загас хүнсэндээ хэрэглэвэл Альцгеймер өвчин тусах магадлал мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг болохыг судалгаа харуулжээ.


Энэ жагсаалтын тавдугаарт бууцай орсон байна. Энэ ногоо нь хөгшрөлтөөс үүдсэн мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдох, танин мэдэхvйн чадвар сулрах үйл явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.