Цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг дахин ашиглана

Нийслэл хотын хүн амын ус хангамжийн аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх бохирдлыг багасгах зорилгоор хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулжээ. Шинэчилж боловсруулсан хөтөлбөрт 9 зорилтын хүрээнд 144 ажлыг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралд “Нийслэлийн хүн амын усан хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”-ийн төслийг танилцуулсныг гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

НИТХ-аас 2014 онд баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-т зөвхөн ус хангамжийн асуудал багтсан байсан бөгөөд шинэчилсэн боловсруулсан дээрхи хөтөлбөрийн төсөлд  ариун цэврийн байгууламжийн цогц асуудал болон арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэрийн бохир ус, цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн  усыг дулааны станц, ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхлэх зэрэг томоохон бодлогын, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгаснаараа онцлог юм гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.