Я.Содбаатар: Оюутолгойн ордын үйл ажиллагааг зогсоох хүсэлтэй улстөрч лав байхгүй байх
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Оюутолгойн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгойн гэрээг цуцлах эсэх талаар яриад эхэллээ.Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулснаар  хоёр  ч удаа хуралдаад “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах хэмжээнд ажиллаж байна. Томоохон хөрөнгө оруулалтын асуудал учраас нухацтай авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь Оюутолгойн орд газрын гэрээний  талаар сүүлийн арваад жил нийгэмд маш их шүүмжлэл гарсан.  Гэхдээ энэ бол 1990 оноос хойш Монгол Улсад бодит ажил болж хэрэгжсэн мега төсөл. Энэ утгаараа Оюутолгойн гэрээний үр дүн, Монголд ирэх өгөөж нь ямар байгаа юм, тухайн орд газарт ямар хэмжээний бүтээн байгуулсан өрнүүлсэн юм гэдэг талаар  бодитой мэдээлэл л хэрэгтэй байна.

-Монгол Улс энэ ордын 34 хувийг эзэмших нь зөв эсэхэд нэлээд маргаан өрнөж, шүүмжлэл дагуулаад байна. Энэ хувьд өөрчлөлт оруулах боломж бий юу?

-Оюутолгойн орд газраас манай улс 34 хувь эзэмших нь  зөв эсэхэд эргэлзэж байгаа хүмүүсийн нэг нь би. Түүний оронд энэ хувиа рояалтигаар солих нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшиж буй 34 хувиа рояалти буюу  нөөц ашигласны төлбөрт шилжүүлж чадвал аливаа маргаан, хардалт сэрдэлт арилах боломжтой.  

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн ордоос жилд хоёр тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж байгаа. Монгол Улс энэ борлуулалтаас нь  15-20 хувийн рояалти бодоод авчихад заавал 30  жилийн дараа 34 хувьд оногдох ашгаа авах гээд байх шаардлагагүй болно.  Одоо болохоор бид өөрсдөө 34  хувь эзэмшиж байгаа мөртлөө доторх өдөр тутмын зардлыг нь хянах гэж оролдоод  асуудал үүсгээд байгаа. Тиймээс рояалти авдаг болчихвол тухайн компани ямар зардлаар олборлолт явуулах эсэх нь бидэнд хамааралгүй болно. Харин бид  борлуулалтын орлогоос зохих татвараа аваад явах нь байж болох хамгийн боломжит хувилбар гэж хараад байгаа юм. Тийм учраас энэ удаагийн ажлын хэсгийн удирдамжид төрийн эзэмшлийн хувийг рояалтид шилжүүлбэл эдийн засгийн үр өгөөж нь ямар байхыг  судалж байна.  Бид энэ орд газартай холбоотой асуудлыг олон талаас нь ярилцаж, нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх нь чухал.

Тухайлбал, Оюутолгойд Монголын хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм,  хэчнээн монгол хүнийг ажлын байраар хангаж байна, тэдний нийгмийн хамгааллыг хэрхэн  хангаж байгаа юм, орон нутгийн болон улсын төсөвт  хэчнээн төгрөг төлдөг юм. Энэ нь хууль журмынхаа дагуу явж байгаа эсэх зэргийг нарийвчлан судалж, гаргаж ирэх хэрэгтэй.

-Хэрвээ Оюутолгойн төсөл монголчуудад ашиггүй байна гэж үзээд зогсоовол  ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Оюутолгойн төслийг зогсоох нь аль аль талдаа ашиггүй. Ямар ч байсан энэ ордын үйл ажиллагааг бүрэн зогсоох хүсэлтэй улстөрч лав байхгүй гэж найдаж байна. Хэрвээ энэ төслийг зогсоох хүсэлтэй хүн байвал түүнд Монголоо гэсэн сэтгэл алга л гэсэн үг.  Энэ төрлийн яриаг гаргаад байгаагийн цаана магадгүй гаднын явуулгатай алхам  байж болох юм гэж би хараад байгаа. Энэ төслийг бид үргэлжлүүлэх  ёстой. Гагцхүү  эдийн засагт төдийгүй ард иргэдэд үр өгөөжөө өгдөг л байх учиртай. Хамтрагч талтайгаа харилцан ашигтайгаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нь чухал шүү дээ.

-Үр өгөөж нь муу байна гэж үзвэл бид дангаараа энэ төслийг үргэлжүүлэх боломж боломж бий юу?

-Гадынхныг хөөж гаргаад Монголчууд өөрсдөө хийчихэж болохоор ажил юм уу гэвэл бидэнд үнэхээр боломж байхгүй. Адаглаад бидний техник технологийн түвшин тийм хэмжээнд хүрээгүй. Тэр байтугай дэлхийн хэмжээнд ийм хэмжээний ордын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэдэг цөөн компани бий. Дурын нэгэн очоод нугалчихдаг ажил биш. Тухайлбал, газрын гүнд мянган метрийн дор 200 км хэрийн хонгил ухаж бүтээн байгуулалтын ажил хийж байна шүү дээ. Тэгэхээр ийм ажил ямар хэмжээний эрсдэлтэй, ямар  техник технологи шаарддаг юм бэ гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Дэлхийд энэ хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадах инжинерийн компани гарын таван хуруунд багтахаар байдаг. Ийм нөхцөлд бид асуудлыг олон талаас нь харж байж шийдвэр гаргахгүй бол Налайхад очоод 10 метрийн  гүнээс нүүрс гаргахтай адилтгаж сэтгээд байж болохгүй.

Нөгөө талдаа тэнд зарцуулж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт, татварын ногдуулалт, ашиг, зээлийн ашиглалт гэх мэтийг үнэн  зөвөөр гргаж ирэх хэрэгтэй. Цаашлаад байгаль орчны асуудлыг чухлаар авч үзэх. Тухайлбал, ус ашиглалт, хөрсний нуралт, орд газрын ашиглалтын байдал болон тэндээс гарч буй дагалдах баялгаа үнэлж татвараа авч чадаж байгаа эсэхийг харин эргэж харах хэрэгэй. Ингэхгүйгээр ордыг зогсооно гэж ярьж болохгүй.

О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бужгаа 2018-05-11 09:30:33
    Энэ гишүүнд монголоо гэсэн сэтгэл алга.
  • Пихлуу 2018-04-21 08:09:20
    Oросууд ОТ-г онхолдуулж хаяхыг асар их тэчъяадан явуулга хийж байгаа шүү
  • Ану 2018-04-21 03:46:41
    Би ч бас тэгж бодож байна. Дарамт болсон 34%-аа бvр егеед шууд рояалтийгаа ендер аваад явах нь зев. Гарч байгаа алт зэсэндээ маш сайн хяналт тавих хэрэгтэй.
  • !!!!!!!!!!!!!!!! 2018-04-21 03:04:54
    ОТ-г зогсоохыг хөрш Их Гүрэн хүсч байхад та нар яах юм бэ??? Та нарыг бүгдийг худалдаад авахад хүрэлцэх мөнгөтэй цаадуул чинь!!!
  • irgen 2018-04-20 04:19:50
    tegeed saijruulaad zasaad l yavaldaa hiisen negnee buruutgaad shoron orond hiigeed uls torjihoo boliochee naad humuus chin hiisen buteesen humuus ta nar shig mu...
  • Бат 2018-04-20 03:31:24
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • хуульч 2018-04-20 02:51:59
    СОДБААТАР ТА ЮУ ЯРИНА ВЭ??? ХЭН ГЭРЭЭГ ЗОГСООНО ГЭСЭН ЮМ БЭ ??? та юу?? МУУ ГЭРЭЭГ САЙЖРУУЛЖ,МУУ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НӨХДҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛ ШУДРАГА мөн??...