Ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлдөггүй, хариуцлага хүлээдэггүй
Дэлхий нийтэд усны асуудал анхаарал татаж ирлээ. Монгол Улсад гэхэд усны хязгааргүй их хэрэглээ нэмэгдсэнээс болж гол мөрөн, булаг шанд ширгэж, газрын гүн дэх усны нөөц багасч, гачигдалд орох магадлал байгаа талаар судлаачид хэлж байна.

Харин манайд ус хэрэглэж, бохирдуулсныхаа төлөө хариуцлага хүлээх хууль эрхзүйн орчин алга. Тухайлбал, УИХ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч Засгийн газар дагалдан гарах журмыг батлаагүйгээс өнөөдрийг хүртэл 6 жил уг хуулийг хэрэгжүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй ямар ч хариуцлага хүлээхгүй иржээ.

Гэтэл Засгийн газар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээр зогсохгүй төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулах гэж байна.

Хэрэв төлбөрийг 2 дахин бууруулбал “Бохирдуулагч нь төлөх” зарчим алдагдаж, ус бохирдуулагчдад хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй болж, улмаар усны бохирдлыг бууруулахад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн Иргэний нийгмийн “Төлсөн авснаа нийтэл” эвслийн гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-06-27 08:33:59
    ОСНАА газар нэртэй хувийн байгуулгууд оршин суугчдаас цэвэр бохир усны мөнгө усны суурь хураамж гэж авдаг тэр нь хэрэгтэй газараа очдог уу