Ам.долларын ханш 1855 төгрөгтэй тэнцэж байна
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тогтмол өсөлттэй байсан ам.долларын ханш энэ долоо хоногоос эхлэн буурсаар өнөөдрийн байдлаар 1855 төгрөгтэй тэнцэж байна. Арав хүрэхгүй хоногийн өмнө 1905 төгрөгт хүрч иргэдийг багагүй сандаргасан долларын ханш өдгөө 50 төгрөгөөр буурчээ. Ам.долларын ханш ийнхүү сулрах болсонд иргэд баяртай байгаа ч үүнийг эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН 100” хөтөлбөртэй холбон тайлбарлах иргэд цөөнгүй байна. Тодруулбал уг хөтөлбөрийн хугацаа дууссан хэдий ч Засгийн газар, яам, агентлагуудын зүгээс үр дүнгийн талаар мэдээлэл хийгээгүй байгаа. Тун удахгүй мэдээлэл хийнэ гэсэн мэдээлэл байгаа учир үүнээс урьтаж ам.долларын ханшийг зохион байгуулалттайгаар буулгаж байгаа гэх хүмүүс байна. Учир нь манай улсад  орж ирэх валютын урсгал нэмэгдсэн зүйл одоогоор байхгүй байгаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-08-22 05:25:59
    Гаднаас зээл орж ирэхийн сурагаар банкууд доллараа үнэтэй байгаа дээр нь заржснаар бага зэрэг бууж байгаа. Юун 100 хоног?
    202.179.27.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨГӨР ХАР ГҮРСЭД 2014-08-22 05:18:36
    ЭЗЭН 100 ГЭЖ ЮУ БОЛООД БАЙГААГ МЭДЭХ ХҮН БАЙНА УУ. МЭДЭГДЭХ ХАРАГДАХ СОНСДОХ ЮУ Я Л АЛГА. НААДМААР НААДААД МАРТАА ЮУ. ХУУЧИН СОНИН ЭРГҮҮЛЖ ҮЗТЭЛ НЭГ ҮГ ХАРАГДААД Л СЭТГҮҮЛЧИД НЬ ХАГАС СОГТУУ ТАРХИНДАА САНАН АЛДААД Л БАЙНА УУ?
    202.179.20.175
    Мэдэгдсэн Хариулах