Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт ямар ч нэгжлэг хийгээгүй
“Эрдэнэтийн” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт томоохон албан тушаал хашиж байсан эрхмүүдийг цагдан хорьсон билээ.

Тэдний дунд “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг мөн саатуулсан байгаа юм. Түүнийг энэ хэрэгт оролцсон байж магадгүй. Мөн дээрх үйлдвэртэй холбоотой чухал баримтуудыг гэртээ олон жил хадгалж байсан гэх мэдээлэл гарсан юм. Хамгийн сүүлчийн мэдээлэлээр Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, нууц баримт олсон талаар шуугиж эхлэв. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт” банктай хийсэн Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ юм. Тэгвэл энэхүү гэрээг үнэхээр Б.Мөнхжаргал дарга гэртээ хадгалж байсан нь үнэн үү гэдэг асуулт гарч ирээд байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Мэргэнээс тодруулахад тэрбээр “Харин ийм гүтгэлэгийн шинжтэй худлаа мэдээллийг өдөр тутмын сонинууд тараасан байна билээ. Худлаа мэдээлэл тараахаа больж залруулга хий гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Хэрвээ залруулга хийхгүй бол шүүхэд өгнө. Тэр бичиг баримт нуусан гэдэг ёстой худлаа мэдээлэл шүү. АТГ-аас Б.Мөнхжаргалын гэрт ямар ч нэгжлэг, үзлэг хийгээгүй. Хэрвээ хийвэл би байлцана. Гэтэл биднийг баримт нуусан гэж худлаа яриад байгаа. Харин бид ч илрүүлэхийн тулд бүх баримтаа өөрсдөө гаргаж өгч байгаа. Байгаа бүх баримтыг сайн дураараар АТГ-т аваачиж өгсөн. Түүнээс тэр гараад байгаа мэдээлэл шиг гэрт нь гэнэтийн шалгалт хийж олсон баримт байхгүй, гэрээс нь юу ч олоогүй. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Дашрамд дуулгахад, энэ хэрэг дээр өмгөөлөгчдийн баг ажиллаж байгаа юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.