Өнөөдөр C.Зориг агсны төрсөн өдөр
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр тэрээр мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Мөн энэ өдрөөс гадна түүний амиа алдсан аравдугаар сарын 02-ны өдрийг Монголчууд эмгэнэн гашуудаж, өнгөрүүлдэг билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 нас хүрэх байжээ. Ийнхүү С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж, 363 хоног мартдаг гэж хэлж болно.
 
Талийгаачийн намтар түүхийн тухайд:

Боловсрол

Нийслэлийн 23-р дунд сургууль
Москвагийн улсын их сургуульд филисофи 
 
Хийж байсан ажлууд

ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч
МУИС-д багш
1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан.
1992-1998 онд УИХ-ын гишүүн
"Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
 
 Ардчилсан хувьсгалын анхдагч
 
 С.Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг.
 
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 02-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хохироов. Гурван хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.



Түүний хэлсэн үг:

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
Бидний хувь заяа бидний гарт л байна
Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай
Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зєв. Харин мэргэжлийн єндєр ур чадвартай хүмүүст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Тєрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зүйл.
Улс тєрч єєрєє асар ухаантай хүн байх шаардлагагүй. Тодорхой хэмжээний єргєн мэдлэг, хүмүүсийг єєртєє татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хүний оюуныг зєв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бєєгнєрүүлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хүмүүстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
Шинэ баялагийг бий болгохын тулд хєрєнгє оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүмүүсийг ажилтай болгох нь чухал. Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч үзэх хэрэгтэй.
Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. 
Намынхаа ашиг сонирхолыг. 
Аливаа нэг санхүү эдийн засгийн бүлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бүлгийн сонирхлыг. 
Хувийн сонирхлоо тавъя. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах түвшинд орно” гэж ярьдаг байжээ.


 Дашрамд дуулгахад, энэхүү аймшигт хэргийг илрүүлж захиалагчийг нь олохын тулд Монголын хуулийн байгууллага төдийгүй олон улсын хэмжээнд ажиллаж ирсэн. Тэгвэл энэхүү бусармаг хэрцгий хэрэгт түүний хамтран амьдрагч Б.Булганыг буруутгаж, гэрчээр биш яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг өчигдөр Нийслэлийн прокурорын газраас дуулгав.
 

О.Сайхан
Оллоо.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-20 06:25:59
    Өнөөдрийн бидний ядуурлын эхийг авчирсан новш.Үхсэн нь хохь нь.Нэг их мундаг хүн байсан гэж хоосон магтаад,үхтлээ таргалж ,идэж бгаад л өөрийнхөндө алагдсан юм...
  • zochin 2018-04-20 02:48:19
    gegeeleg hun baijee. odoo ued iim hun turuhgui l baina daa
  • иргэн 2018-04-20 02:36:52
    энэ хуухэн енеедер цэцэг ергехгуй байлгуйдээ манай тагнуул прокурор шуухийнхэн яагаад тэр гурвыг алсан гэж батлаад байгаа юм болоо ереесее санаанд багтахгуй юм
  • Ээж 2018-04-20 02:19:23
    Сайхан намтартай хүн байжээ