ШТС-уудыг тус бүр таван сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн шалгалт, ажлын тайлангаа танилцуулав.
 
Нэгдүгээр улиралд тус газар  нэг удаа хуралдаж, дөрвөн багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ.  2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол ирүүлжээ.
 
Ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийж, зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулсан байна.

Тодруулбал, “Магнай трейд” ХХК, “Петростар” ХХК, “Содмонгол” групп ХХК, “Шунхлай” ХХК, “Жэй-эм-ойл” ХХК, “Тэс петролиум” ХХК, зэрэг долоон компанийг тус бүр таван сая төгрөгөөр торгожээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-20 04:01:18
    наад мөнгө чинь наад хүмүүсийн чинь нэг удаагийн хоолны мөнгө байна доривтойхон торгооч авилага авсан юмуу хаашаа юм бэ новшнуудаа
  • u 2018-04-20 01:42:05
    Iag zuv vgsen xuivaldaj vne nemsen.orsiin posnevt xurdan irvvl
  • иргэн 2018-04-19 09:56:48
    таван сая тегрегийн торгуулийг чинь телехгуй дээ