Б.Булганыг яллагдагчаар татсан талаар мэдээлэл хийнэ
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан эсэх талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийхээр болжээ. Энэ талаар тус газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан, прокурор Г.Бясмангаас тодруулахад “Мэдээлэл хийх нь үнэн. Яллагдагчаар татсан эсэхийг мэдээлэлээс сонсоорой” гэсэн юм.

Б.Булганыг өчигдөр Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгчийнх нь хамт дуудаж ирүүлж, нууцын материалд зурсан гарын үсгийг нь баталгаажуулсан авсан юм. Ийнхүү хэргийн талаарх нууцыг хадгалахаа дахин баталгаажуулсан байна. Харин тагнуул болон прокурорын байгууллагаас нууцын зэрэглэлд хамаарах хэрэг учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Дашрамд дуулгахад, одоогоос хоёр жилийн өмн Б.Булганыг  хэрэгтэй холбогдуулж, гарын үсэг зуруулж авч байсан гэдэг. Түүний хувьд энэхүү хэргийн ганц гэрч гэдэг ч тэрбээр ганц ч удаа шүүх хуралд оролцоогүй юм. Харин тэгвэл гэрч байсан хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон гэх мэдээлэл байна.

Энэ талаар удахгүй эргэн мэдээлнэ. 

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • muusain zahialagchj nar?.... 2018-04-19 08:42:25
    Bylgan bol zailsgyi gerch?...Elbegdorj,Bat-yyl hoyoriin zaabaraar Zorigiig alsan zahialagch ni ene hoyor etgeedyyd men!!!olon hymyys ene tyhaid medej baina.Mas ...
  • иргэн 2018-04-19 07:33:25
    энэ естой оньсого шиг хуухэн юмаа оньсого оньсого доо хариу нь гардаггуй тулхуур нь хаягдсан ганц хувь цоож л гэж ийм байдаг болов уу эсвэл хуулийнхан дарамтла...