Людвиг Ван Бетховены бүтээл тоглогдоно

Германы нэрт хөгжмийн зохиолч Л.В Бетховенийн VIII симфони болон Америкийн нэгдсэн улсын "Southern Methodist" их сургуулийн магистрант, төгөлдөр хуурч У.Ану оролцож Бетховены 3-р концертыг Улсын Филармонийн симфони найрал хөгжимийн хамт 04-р сарын 27-ны 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглож, үзэгч олондоо толилуулахаар бэлтгэж байна.

Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд таг дүлийрч, суут бүтээлээ өөрөө сонсохоо байсан гэдэг. 45 настайдаа ямар ч сонсголгүй болсон ч Бетховен хөгжим туурвихаа болиогүй нь шүтэн бишрэгчдийнх нь гайхшралыг төрүүлдэг. Гэвч дүлий хөгжмийн зохиолч таамаглахын аргагүй гэнэтийн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, хөгжмөө туурвихдаа юуг даван туулсан нь төсөөлөхөд ч бэрх санагддаг. Суут хөгжмийн зохиолчийг амандаа зуусан чигчлүүрийг төгөлдөр хуурынхаа товчлуур дээр хүргэж бүдэг авиаг арайхийн ялгадаг байсан гэдэг билээ.


Тоглолтод удирдаач Б.Батбаатар /СТА/, төгөлдөр хуурч У.Ану, хөтлөгч тайлбарлагчаар Виртуозо академын тэргүүн М.Цогбадрах нар оролцох юм.

Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон https://www.ticket.mn/event/411/ сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5.000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012,99196623-с лавлана уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.