Гэр бүл салалтад өрхийн санхүү, эдийн засгийн асуудал нөлөөлж байна
Сүүлийн жилүүдэд залуус ардчилал, эрх чөлөө ярьж гэр бүлийн уламжлалт харилцааг умартаж, эхнэр, нөхөр болох уламжлалт ёсоо ч мартаж дуртай үедээ дэр нэгтгэн амьдрах болсон нь гэр бүл хэмээх нандин харилцааны мөн чанар хийгээд үнэ цэнийг алдагдуулж байна. 

Нийгмийн асар хурдацтай хөгжил, өдөр тутмын аливаа бэрхшээл дунд гэр бүл хэмээх эрхэм нандин зүйл мөн чанараа алдаж, нэг л мэдэхэд таагүй дурсамж болон ард үлдэх нь олонтаа болжээ. 
 
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээс харахад гэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт байсан байна. 13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн байна. Насны ангилалаар авч үзвэл эмэгтэйчүүд 18-24, эрчүүд 24-34 насандаа гэрлэжээ.
 
Харамсалтай нь гэр бүлээ цуцлуулсан  4159 хүн байгаа аж. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт юм байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж.

Тэгвэл гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар иргэд ингэж ярьж байна.  
 
Б.Ш, 45 настай, эрэгтэй
 
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилиаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч ирсэн. Тухайлбал иргэд хувийн өмчтэй байх, худалдаа наймаа, бизнес, өрхийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байна. Өнөөдөр Монголын ихэнх гэр бүлүүдийн нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувиас зэрэгтээ зарцуулагддаг. Бусад сурч боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцдэггүй. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо.Энэ нь гэр бүл салалтад нөлөөлдөг. Мөн хөдөө орон нутагт амьдралын түвшин доогуур, ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн ихсэж хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадваргүй дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо өндөр байна. Сүүлийн үед залуучуудын дунд нэмэгдэх болсон “хамтран амьдрагч” гэдэг ойлголтыг би хувьдаа залуучууд хэн нэгнийхээ төлөө санаа тавих, гэр бүлийн доторх үүрэг хариуцлагаас төвөгшөөх, өөрийн дураар чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиож байна уу даа гэж бодож байна.
 
Н.Б 37 настай, эмэгтэй
 
Бидний өмнө тулгамдаж буй нэг тос асуудал бол өнөөдөр ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон. Тэдэнд ч гэсэн элдэв асуудлууд  байдаг. Мөн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу хосууд байна. Тэд амьдралын ямар ч туршлагагүй сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог. Гэтэл амьдрал үргэлж анхных шигээ байдаггүй. Зарим гэр бүлүүд нь жижиг сажиг асуудлуудынхаа ачааг даалгүй салж сарнихдаа тулдаг. Тэр үедээ хаана хэнд хандахаа мэддэггүй. Мөн гэр бүлдээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, зөв мэдлэг мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс сургуулийн болж өгвөл бүр цэцэрлэгийн наснаас нь гэр бүлийн орчин эцэг эх, хүүхдэд хичнээн чухал болох, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох, асуудлыг яаж даван туулах чадварт суралиах ёстой вэ гэдгийг бага наснаас нь төлөвшүүлж өгөх хэрэгтэй.
 
Г.О 28 настай, эрэгтэй
 
Нийгмийн тогтолцооны “гажиг” гэр бүлийн харилцаанд их багаар нөлөөлж байна. Энэ нь хувь хүний үзэл бодол, зан суртахуун, хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэндийн байдал зэрэг юм. Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор асуудал үүсэх улмаар салах шалтгаан болж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • contact.annastachawicz@gmail.com 2018-04-19 09:12:37
    Таны зээлд зориулж зээлийн төлбөр төлөх, төсөл, хувийн хэрэгцээнд хөрөнгө оруулахад зориулж хөрөнгө шаардлагатай. И-мэйл: contact.annastachawicz@gmail.com
    5.254.65.124
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2018-04-19 08:14:28
    TORIIN TOMCHUUD ZALUU GER BVLIIG DEMJIH BODOLGO TOSOL EROOSOO BAIHGVI BAINADA
    27.123.213.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-19 05:58:45
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-19 05:46:12
    хэцүүч юум даа хүүхэдүүд л хөөрхийлөлтэй байхдаа
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах