С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж гаргасан шийдвэрийг судална
Сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, мөн хэргийн материал анхаарлын төвд орж ирээд байна. Өчигдөр гэхэд түүний гэргий Б.Булган Тагнуулын ерөнхий газарт очиж нууцын гарын үсгээ дахин баталгаажуулав.  Мөн өчигдөр Хуульзүйн байнгын хороо хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүн дотор С.Зоригийн агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан гаргасан Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна. Ингэхдээ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нарыг ажиллуулахаар болжээ.

Дашрамд сануулахад, маргааш Ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохионо. Жил бүрийн энэ өдөр журмын болон намын нөхөд, ар гэрийнхэн нь түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. С.Зориг талийгаач өнөөдөр амьд сэрүүн байсан бол 56 насныхаа ойтой золгох байжээ.

О.Сайхан
Оллоо.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-19 23:55:21
    Одоо оросод болдог зөн билгийн тулаанд оролцогчдыг урьж Зоригийн сүнснээс асуу тэр л үнэн хэлнээ
  • ZORIC'agsanii hereg ilreh bolno!!! 2018-04-19 08:45:41
    ergelzeed baih yum ygyi Zorig agsanii zahialagch ni ELBEGDORJ men syy!!!yynd orolzson Bat-yyl ch hamaatai!!!
  • Бат 2018-04-19 08:42:43
    Энэ хэрэг гарах шөнө жолоочоор хот орж хоноод ирсэний төлөө сэргийлэхэд дуудагдан шинжилгээ өгч билээ тэгээд бодхоор нэг л үнэмшилгүй шийдсэн
  • 1 2018-04-19 05:29:57
    Элбэгдорж гэдэг алуурч нь бэлэн байхад юугаа судлаад байх юм бээ
  •  2018-04-19 02:07:41
    30 жил судаллаа. одо боллоо. шүүгч , шалгаж байсан хүмүүсийг нь эргээд судлаад үз. тэгээд цаак өг.