Ардчиллын алтан хараацайнуудын нэг байсан С.Зориг агсны эхнэр Б.Булган өнөөдөрТагнуулын ерөнхий газарт байцаалт өгч байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тагнуулын ерөнхий газарт ороод бараг цаг гаруй болсон тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт тус газрын арын хаалгаар нь гарч ирсэн юм.
Б.Булганаас ямар хэргээр дуудагдсан талаар тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэрбээр "Миний өмгөөлөгчөөс тодруул. Би ямар нэгэн тайлбар хийхгүй” гэв.

Харин ямар шалтгаанаар өмгөөлөгчтэй нь хамт дуудсан талаар түүний өмгөөлөгч Ц.Гүенбатаас тодруулахад “Хэрэг нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ Булганаас ямар нэгэн байцаалт тайлбар аваагүй. Гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Өөр тодорхой зүйл ярих боломжгүй. Анх өгсөн мэдүүлгээсээ эргэж буцсан зүйл байхгүй. Бүх юм хэвээрээ байгаа. Харин сая нууцын материалд гарын үсэг зурснаа баталгаажууллаа” гэсэн тайлбар өглөө.
Сануулахад, өнгөрсөн онд Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдох хавтаст хэргийг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг.
Тэр үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүнд ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ” гэж мэдээлж байсан удаатай. Тэгвэл Б.Булган нууцад үлдсэн материалыг нь гадагшаа, хэн нэгэнд задлахгүй байх үүрэг даалгаварыг авсан бололтой.
Харин С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Амгаланбаатар, Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт 23-24 жилийн хорих ял оногдуулаад байгаа бөгөөд мөн улсын ерөнхий прокурорын газраас С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn