“MGL-1 FIGHT NIGHT №2” тулаан маргааш болно
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн "MGL-1 FIGHT NIGHT №2" тулааныг 2018 оны 4 сарын 19-нд Спортын төв ордонд 19:00 цагт зохион байгуулах гэж байна.

Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн 1 номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг жинд “Шандас дожо ТУНГАА team”-ийн тамирчин Ховд аймгийн харьяат Б.Энх-Оргил, Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын харьяат Э.Даваабаяр нар тулалдаж ялсан тамирчин аваргын бүсийн төлөөх тулааны эрхээ авах юм.

Чансаа ахиулах халз тулааныг Unilive 88, Ddish 900 сувгаар шууд дамжуулах бөгөөд тасалбарыг www.total.guide сайт болон SPS HD телевизийн байрнаас ирж авах боломжтой, дэлгэрэнгүй мэдээллийг 88031977, 70008484 дугаараас авна уу. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.