МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилов
“МИАТ” ТӨХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж тус компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийдвэрлэжээ.

Д.Баттөрийн хувьд хэл ам дагуулан байж ийнхүү даргын суудалд томилогдож байна. Намынх нь энэ албанд зүтгүүлсэн гэх. Харин МИАТ-ийн ажилчид мэргэжлийн бус хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
 
Д.Баттөрийн хувьд Сү.Батболдын Засгийн газрын үед Сангийн яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр яаманд Төрийн нарийн хийж байхдаа өөрийнхөө эргэн тойрны найз нөхөд, ах дүүгээ төрийн албанд “шургуулсан” гэдэг. Ингээд 2012 онд Ерөнхий сайд түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүний дараа Герман улсын Берлин хотод хэсэг хугацаанд Консулаар сууж байгаад өнгөрсөн жил эх орондоо иржээ.
 
Томилгооны талаар салбарын сайд Ж.Бат-Эрдэнээс тодруулахыг хүссэн ч тэрбээр “Энэ асуудлыг дараа яръя” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгуулийн амлалтаасаа татгалзлаа 2018-04-22 01:59:39
    Аль болдоггүй факт хийж байсан төрөөс гологдол болон хол цөлөгдсөн хүмүүсээр тавих нь маш буруу МАН анх мэргэшсэн мэргэжлийн засаглал бүрдүүлэнэ гэж сонгуулиар ...
  • зочин 2018-04-18 12:24:44
    МИАТ-хан ажил хаялт зарлачих хоншооргүй л бх даа
  • Сандагаа 2018-04-18 11:34:34
    Та нарын сонголт шуу дээ. Одоо гоншигонолдож гэнэ хаха
  • Zochin 2018-04-18 11:16:27
    Sandal suudlaa aldah gesen heden hurgan namiin gishuud darga nar bii. Ted l hetssudej dee.
  • ГАР ХӨЛ БОЛОГСОД НЬ БАЙХГҮЙ ЮУ 2018-04-18 11:15:51
    ЗА ОДОО Л САМАРГАА ЭХЛЭХ НЬ ДЭЭ ЭНЭ ТУРШЛАГА СУУЦАН ГАР БАЙНА Ш ДЭЭ БҮР БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙГ НЬ ЭРГҮҮЛЭЭД САМРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ НЭГ Л БИШ БОЛСОН ИЙМ ХӨГИЙН ЮМНУУД ...
  • инженер 2018-04-18 09:41:24
    Бүх цаг үеийн түүхэнд нь ганц ашигтай ажиллуулж байсан захирлыг нь хусаад хаячихлаа даа. Сахал Бат-Эрдэнэ МИАТ-аас идэж ханаагүй л юм байхдаа
  • иргэн 2018-04-18 07:24:18
    Шахааны бизнесээр идэж ууж болох газрууддаа мэргэжлийн бус ч хамаагүй сайн идэж уудаг хүмүүсээр дүүргэж байгаа юм биш биз?
  • Яана даа  2018-04-18 05:42:49
    МАН-ынхан ээлжилж хоолондоо орцгоож байна даа Дахин саналаа өгнө байгаа