Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд найдаж болох уу
Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи есөн жилийн хугацаанд Монголчууд ямар ашиг хүртэв гэдгийг сөхөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын өнөөгийн амьдралын түвшин цаашид ийм байдлаар үргэлжлэх үү гэдгийг шийдэх юм. Энэ явдал Монгол төдийгүй олон улсын анхаарлыг татаж буй. Гэрээний өгөөжийг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд  нягталж эхэлсэн  нь сайн хэрэг ч үр дүнг хэлэхэд арай эрт байна. Нэг талаас гэрээг зурсан эрхмүүдэд АТГ–аас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор, шүүхийн байгууллагаас хорих шийдвэр гаргасан нь Оюутолгойн гэрээний үр ашигт нэлээдгүй эргэлзжээ гэхэд хилсдэхгүй. Гэхдээ зөв, бурууг шүүх эцэслэн тогтооно.

Харин нөгөө талаас “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг УИХ–ын даргын захирамжийг гардаад 20 гаруй хонож байна. Ямартаа ч томоохон бүрэл­дэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба–Очир мэдэгдээд байгаа юм.

 Гэхдээ томоохон стра­тегийн ордыг ашиглах гэрээ­ний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх Ажлын хэсэгт ямар хүмүүс багтав, чин шударгаар ажиллаж чадах уу гэдэгт найдах эсэх асуудал гарч ирж байна. Оюутолгойн гэрээг засварлах,цуцлахын аль нэг шийдвэрийг гаргах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба–Очир ахалж, дэд ахлагчаар УИХ–ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байна. Харин бүрэлдэхүүнд  Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат–Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогд­жээ. Бүрэлдэхүүнийг цу­хас сонжвол, парламентад байсан турш­лагатай гишүүд гэвэл Б.Бат–Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тэрбиш­дагва нар юм. Мөн Ажлын хэс­гийн ахлагч Д.Дамба–Очир өмнө нь УИХ–ын гишүүнээр ажиллаж байсан. Харин Б.Жавхлан, З.Нарантуяа, Н.Амарзаяа, А.Ундраа, О.Баасанхүү нар энэ удаагийн Их Хуралд шинээр сонгогд­сон. Энэ хүмүүс Оюутолгойн гэрээг шалгаж улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалсан сайн дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй. Энэ талаар цахим орчинд ч иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Мөн эдгээр гишүүдийн хувьд дан ганц туршлагаас гадна олон улсын хөрөнгө оруулалтын томоохон гэрээг дүгнэх учраас олон ч шалгуур, үнэлэмж, ур чадвар шаардагдаж таарна.

Тэгвэл олон нийт болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ажлын хэс­гийн гишүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийлж эхэлжээ. Мөн улс төрийн намууд ч байр сууриа хэлж байна. Ардчилсан нам Оюутолгойн гэрээг шалгах асуудлаар дотооддоо Аж­лын хэсэг байгуулахаа хэл­чихсэн. АН–ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнц­гөөр хандаад байна.  Оюу­толгойн гэрээтэй хол­боотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой.  Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувьнэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой” гэсэн юм.

Түүнчлэн УИХ–ын дарга М.Энхболд “Ажлын хэс­гийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухам­сарлаж ажиллабал зохино” гэж сануулсан удаатай. 

Харин МАХН–ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж “УИХ–ын даргын захи­рамжаар гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан нь ниргэсэн хойно хаш­ги­рав гэдэг шиг л зүйл болж байна.  МАХН болон бусад намууд арга буюу Ерөнхийлөгч, УИХ–ын дар­гад тулган шаардах би­чиг хүргүүлсэн. Нэг талаас харахад энэ бичигт хурдан шуур­хай хандаж, Ажлын хэсэг байгуулж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал хожимдсон маш их хугацаа алдсан зүйл. Ер нь энэ Ажлын хэсэг ямар зүйлийг шал­гаж, үнэн зөв дүгнэлт гарах уу, үгүй юу гэдэг нь эр­гэл­зээ­тэй. Ажлын хэсгийн бүрэл­дэхүүнийг харахад л надад итгэл төрөхгүй байна. Уг нь тэд туйлын шударга ажил­лах ёстой. Мөн УИХ–ын Тамгын газрын  2009, 2010 оны дүгнэлтийг эр­гэн харах учиртай. Оюу­тол­гойн гэрээнд одоо хүр­тэл нууцалсан зүйл их байгаа. Тэр бүхнийг эргэн харж, хамгийн шударга дүг­нэлтийг гаргаасай.  Түүнээс биш ая тал зассан болоод нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр цааш нь явуулъя гэсэн байдлаар хандвал Монголын ард түмэн хохирсоор л байх болно. Нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл дахиад л цаг хожино. Тэгэхээр энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. Монголын талаас тавих шаардлага, тэдэнд хүлээлгэх хариуцлага өндөр байна. Шударга ажиллаасай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, Оюутолгойн гэрээг зурагдахаас өмнө 40 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн УИХ-ын дэргэдэх судалгааны баг 2009, 2010 онд гэрээний талаар санал дүгнэлт гаргасан байдаг. Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт  зөр­чигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж бо­ло­хуйц олон давуу болом­жоо алдсан гэсэн дүг­нэл­тийг УИХ-ын гишүү­дэд хүргүүлсэн ч хав да­раад өнгөрсөн байдаг аж.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-04-18 16:56:33
    Эд нараас хэн нь ч уул уурхай мэддэг хүн алга зүгээр л от гээс ээлжит юмаа авах гээд л ажлын хэсэгт оржээ нэг ёсондоо намаас өгч бгаа бялуу хуваалтын нэг хэлбэр...
  • д 2018-04-18 11:00:26
    бохь амарзаяа зажлах бохьтой болжээ
  • zochin 2018-04-18 08:50:49
    mash muu bureldehuun baina, naad olon hel usgui nemergui yumnuud chjin yaj olon ulsiin geree hereg shalgah digneh yum, oligtoiho huulch ediin zasagch nar tavij ...
  • иргэн 2018-04-18 07:46:14
    Ард иргэдээс мэргэжлийн чадвартай /уул уурхай, геологи, хууль, эдийн засаг, олон улсын гэрээ хэлцлийн гэх мэт/ хүмүүсийг багт оруулж өгөх , тэгж байж үнэн зөв г...
  • Зочин 2018-04-18 06:38:49
    Эрх нь байгаа юм чинь шалгалгүй дээ. Тэгээд Амарзаяагаар: "Оюутолгойг гацаасандаа баяртай байна" гэж мэдэгдэл хийлгээд л дусна даа.
  • !!!! 2018-04-18 06:27:01
    Ard Tumen hyanaltaa tawinaa ta nariin gargasan dugneltiig Ih hural deer sonsood bodit baidal deer Unen mon ni yaj helbiij garah yum Ard tumen harj baij hodolnoo...
  • Зочин 2018-04-18 06:02:59
    Толгойндоо орсоноо буруу зөвгүй бураад байгаа наад зүйл чинь 500 жил хөгжөөд, шинэжлэх ухааны хэд хэдэн салбар болж хөгжсөн мэдлэг ухаан шүү дээ, Малнуудаа..
  • ochirtuv tatvaraa tul 2018-04-18 05:29:46
    dambaochir ajilchidiinhaa tsaling ugduggvi novshiin garshde, NDaatgalaa buglvvlchie geher tatvart buun urtei gd tamgalj ugduggvi, ochir tuv gej sunutsun gazar b...
  • Зочин 2018-04-18 05:25:56
    Очир буудлын эзэнг тэргүүнд нь залхаар чинь яахын болж байнаа? 13 настай охины аймшигтай үхэл авчраа биздээ
  • А 2018-04-18 05:20:10
    Сда хахууль авчихаар ,улсаа худалдачихаар хулгарууд нь орчихсон л байна шүү дээ.Самандын Жавхланг оруулахгүй яаасан юм бэ дээ...?..
  • s 2018-04-18 05:01:00
    kkk. Ed nariin shalgana gj yu bh vee dee. Mergejliin humuus shalgadag um. Tur namaas hamaarahgui, gadnaas ch avch bolno
  • Анхлан хийгсдийн ажлыг 2018-04-18 04:52:12
    А-ч үгүйнүүд нь шалгалаа юу. Шавийн ажлыг багш нь шалгахаас бүр муу сурлагатан шалгах нь зөвхөн монголд л байх зүйл
  • Itgel niadwar 2018-04-18 04:19:31
    Hen hendee itgehed hetsuu bolson tsag gehdee end yos zui hem hemjee standard deg juram yarij teren liugee temuuldeg hun orson bn busaddaa daragdaj bolku shu
  • Ccc 2018-04-18 04:12:17
    Umnu terbishdagva ot asuudluudiin delgej gargaj bsn. Ahiaad oruulsan zuv bh
  • Дорж 2018-04-18 04:09:04
    Энэ ажлын хэсэт Тэрбишдагваас өөр олигтой хүн алга шив дээ
  • зочин 2018-04-18 03:58:59
    Нарантуяа гишүүн л найдаж болох хүн байна бусад нь мэдэхгүй
  • Damba - Ochir 2018-04-18 03:56:29
    Damba Ochir Oyu tolgoi s zam tavina geed baahan mongo avaad ajlaa hiihgui hayad yavchihsan gej Baabar jirgesen baina. Chaddag yum bol shuuhdeerei gesen baihiin
  • ! 2018-04-18 03:49:00
    Улс төрчид бизнесийг шалгана гэдэг, мэдээж хэрэг, улс төржсөн дүгнэлт л гаргана шүү дээ!!!
  • Зочин 2018-04-18 03:40:59
    Хоёр танхим хэрэггүй ээ харин ерөнхийлөгчмйн засаглал хэрэгтэй
    • NZ min 2018-04-18 04:37:54
      MGL niilgem iim enh zambraagui bhad 1 hunii zasaglal uls ornoo mohold hurgeh ayultai bha “ЦУВЖ ЯВАА БАРААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР gedeg ardin ug bdag
    • Иргэн 2018-04-18 04:01:50
      Тэгээд Жонхуу Женко шиг ерөнхийлөгчтэй байх юмуу? Женко шарсанаас хойш гадаад нэр хүнд маш их уналаа. Худал популизм цаазын ялаас цааш хэтэрсэнгүй
  • Бат 2018-04-18 03:12:26
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм