“Барьцгүй” Г.Баасан АТГ-ын дарга болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөхөө Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтэд мэдэгдсэн. Түүнийг ажлаа хийдэггүй, авлигачдын эрх ашгийг хамгаалж, толгойг нь илээд байна гэсэн шүүмжлэлээр албанаас нь буулгах гээд байгаа юм.

Уг нь түүнийг өнгөрсөн 2016 оны долдугаар сард АТГ-ын даргаар томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусгавар болох юм байна. Х.Энхжаргал дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй бол түүний орны хүнийг томилох боломжгүй гэсэн үг юм.

Тухайлбал, хуульд АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилно гэсэн заалт бий. Түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 1.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэсэн заалттай. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр заасан байгаа. Гэвч энэ хуулийн дагуу томилгоо хийгдэхгүй бололтой. Учир нь АТГ-ын даргыг халах, томилох эрх нь Ерөнхийлөгчид байгаа болохоор тэр өөрчилнө гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл АТГ-ын дараагийн дарга хэн бэ. Даргын суудалд өрсөлдөгчдийн марафон аль хэдийнэ эхэлсэн гэх. Таамаг төдий хүмүүсийн нэр цухас дуулдаж, аль хэдийнэ хэвлэлийнхний “бай” болжээ. Тухайлбал, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, шударга тэмцэгч гэх “сэтэртэй” О.Магнай, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн нэр ч дуулдаж эхлэв.

Эдгээр хүмүүсээс хамгийн их сонирхол татаж байгаа нь Г.Баасан билээ.  Түүний хувьд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргын алба хашдаг. Албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон алба хаагчдадтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэж ярьдаг хүн. Тэгсэн хэрнээ аливаа асуудал, хэрэгт “барьцгүй” ханддаг гэсэн шүүмжлэлийг ч дагуулаад байгаа. Мэдээлэл хийхдээ “Би мэдээллийн шинж чанартай зүйл ярьж байгаа болохоос хэрэг яриагүй юм шүү. Би мөрдөн байцаагч, прокурор биш” гэж өөрийгөө өмгөөлдөг нь үнэн.

Түүний хувьд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг удирдаж эхэлсэн цагаасаа Х.Энхжаргалтай дайн зарлаж  “Иргэний тэмцэгчийн хувьд би энэ Х.Энхжаргалыг даргын суудлаас нь буулгана, харж байгаарай” хэмээн өөртөө ихэд хэлж байсан удаатай. Түүний хүслээр бүх зүйл болох нь тодорхой юм шиг. Г.Баасанг тэмцэгч гэдгээр нь олон нийт сайн танина. Тэгвэл тэмцэгч хүнд АТГ-ын хувь заяаг атгуулчих вий. Албан байгууллагыг авч, удирдаж явахаас илүүтэй харин ч нэг самраад хаячих болов уу гэж элэглэл, инээдэм болгох хүмүүс ч байна.  

Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр Г.Баасангаас сэтгүүлч “Сүүлийн үед таны нэр АТГ-ын даргад яригдаж эхэллээ. Энэ талаар байр суурийг тань сонирхъя” гэсэн асуултанд “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэж товч хариулжээ. Хариултаас нь харахад дарга болох сонирхолтой байгаа нь илт харагдаж байгаа аж. Гэвч АТГ-ын дарга байх шаардлагыг хангаж чадах уу.

АТГ-ын даргад тавигддаг шаардлага нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэсэн хуулийн заалттай. Г.Баасангийн хувьд 2009-2012 онд МУИС-д суралцаж, хуульч болсон нэгэн. Тэгэхээр Г.Баасан АТГ-ын дарга болно гэдэг хуулиар бол мөрөөдөл болох нь. Нөгөө талаар түүнийг АТГ-ын дарга болгох асуудлыг олон нийт шийдэхгүй. Учир нь АТГ-ын даргад хэн нэгнийг санал болгох эрх Ерөнхийлөгчид байгаа бөгөөд УИХ-ын олонхын саналаар дэмжих эсэхийг шийддэг гэдгийг эрх биш Г.Баасан мэдэх байлгүй дээ.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зэээ 2018-04-23 05:15:20
    Баасанг ямар тэмцэгч вэ гэдгийг харуулсан Баримтат Гэрэл Зураг хуртэл байдаг шуу?! Энхжаргалд харин тийм зориг байхгуйшуу? Луйварчдын эсрэг Зевхен Зоригтнууд л ...
  • zochin 2018-04-22 04:07:46
    Baasan awgain orond uyanga ni hamaagui deer dee. Biligt Dorligjaw nar hereggui biz dee
  • Baasan bankar 2018-04-21 20:20:12
    Hashaani bankar bankar!!!!!!!!!!!! Boli nuur tsaraigyn yadaj haraldaa. Ene hun huniig huuliin daguu shalgaj chadhuu? Ali bol hor shanzantai shalgaad bhuu
  • Иргэн 2018-04-21 18:07:48
    УИХ юу гэж энэ хэдэн Баттулга болон өөртэй нь адил Ооркүүдад АТГ-н даргын местыг өгөх вээ дээ.
  • та чадна 2018-04-20 08:30:06
    уйгагүй зантай хүн юунд ч хүрнэ уйгагүй зантай эн тэнцэх хүч хорвоод байхгүй гэж 50 гаруй насандаа макдоналдс сүлжээг үүсгэн байгуулагч хэлсэн байдаг
  • Mgl irgen 2018-04-19 06:58:18
    Elbegdorjiin zaavaraar ulbet Jenjokiin tushaalaar yvaad baigaam bna daa.Elbegdorj guai xamag avilgalaa ene Baasanaar tseverluulex ni dee.
  • Irgen 2018-04-18 14:50:33
    hen hegen ene avgagiin tolgoid sum zogood, nuguu ertents luu yavuulchaach!!!!!!!!!!!
    • тэнэг иргэн бэ чи 2018-04-20 08:33:10
      чи чаддаг юм бол явуулаач мэдрэл муут минь бас хүний гараар могой бариулах санаатай
  • Зочин 2018-04-18 13:50:30
    Цагдаа нарыг нударч цохьсон сайн хашгирч коко авсан хөгийн өрөвдмөөр авгай сэрүүн зүүдлээд явж байна даа.
  • иргэн 2018-04-18 13:17:08
    Яагаад болохгүй гэж.Монголын муухай харагдуулаад байгаа авлигын индексийг эерэг тал руу нь өөрчилж чадах л юм бол болж байна
  • ZOCHIN  2018-04-18 13:13:30
    ATGazriin dargiin albiig MAGNAIGAAR hiilgesen n zovshuu. HOER orlogchoor n BAASAN ,UYNGA HOERIIG tavichihval MONGOLD AVILGAL USTANA. UNENSHUU.
  • bold 2018-04-18 12:41:44
    Enxjargal ni ajilaa sain xiixgvi awilaga awdag vnen bol ajilaas ni xalaxad asyydal alga 2022 on xvrtel xvleex xereg bna yy Erönxiilögch xvswel shyyd xalj bno ...
  • хуульч 2018-04-18 12:06:33
    УИХ дээр АТГ-ын дарга ХИЙЖ ЧАДНА гэж шийдвэр гаргуулж,ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС зарлигийг нь хүлээж аваад ОДОО ГАРЬЯ гэдэг чи хэн бэ??? БИТГИЙ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛ ???...
  • ard tumen 2018-04-18 11:08:45
    uyngiig bolgoooo
  • irged 2018-04-18 11:08:30
    zuv demjij bna
  • зочин 2018-04-18 10:43:39
    Болж байна дэмжиж байна. Үнэн үг дугардаг Монголын ард түмний өмнөөс ганц дуугардаг хүн хүн шүү дээ. өшөө сайжрах хэрэгтэй.туйлшарч болохгүй.НАМ дагаж болохгүй....
  • zochin 2018-04-18 09:30:23
    yagaad bgui gej iluu geheer hun hen bgaan
  • Aldartan 2018-04-18 09:10:34
    Erenhiilegch shigee hashaany bankar bh chuu lee
  • Батаа 2018-04-18 08:57:05
    Яагаад болохгүй гэж МАНАН-д бага хамааралтай улс эх орноо гэж чинь үзэлтэй л бол боллоо
  • zochin 2018-04-18 08:18:14
    Baasan ooriigoo bolobsruulj helehee helj hiihee hiij chadaj baigaa biz dee end muulsan humuus hob bichihees oor yu chaddagiin omdondoo ... daa
  • зочин 2018-04-18 07:59:56
    АН-ынхан 12-16 онд хэнийг ч хамаагүй хаана ч хамаагүй тавьж улсын ажил нурааж байсаныг бүү март
  • зочин  2018-04-18 07:55:41
    хэм хэмжээндээ байхгүй хэн дуртай нь албан тушаалд ярих болж дээ ерөнхийлөгч хэрэв ийм хүнийг тавих юм бол Баасан энэ хоёр адил хэмжээний боловсролтой ....
  • хүрэл 2018-04-18 07:29:35
    баасанг атгийн даргаар тавих хэрэгтэй ахмадийн холбоог байгуулж олон ахмадад итгэл төрүүлж өгсөн хун
  • д 2018-04-18 07:25:46
    дампуу юм аа үгүй байлгүй
  • иргэн 2018-04-18 07:12:27
    саяхан хуухэд хетелсен авгай сууцанд орж ирээд аль шатанд суувал гурван давхарт гарах вэ гэж асуухтай таарлаа тэдний нудээр харвал баасан атг байтугай еренхи
  • зочин 2018-04-18 06:55:16
    Шудрага эмэгтэй хүн тавиад хар даа Баасан яг чадна мөнгө идсэн луйварчдыг ёстой хайрлахгүй байх ёстой эмэгтэй шүү одоо алба хашиж байгаа тэнэгүүд бүгд эдсэн...
  • kkk 2018-04-18 06:49:40
    ene mongol ulsad mongollooroo amidrah hun negeeh ch humuus hovor bolj dee!!!
  • Иргэн 2018-04-18 06:46:38
    Энэ ажилд мэдлэг чадвар гэхээсээ илүү зоригтой, дайчин хүн тохирно. Магнайг болгочихвол болчих юм бишүү
  • kkk 2018-04-18 06:13:11
    kkk eliireh yumaa olj yadah yumaaa bi hiiya tehuuu
  • Зочин 2018-04-18 05:56:27
    Баасан хамгийн сайн чадна. Авилгалчид Баасаннаас айгаад амь тавьчих гээд байна даа. Хамгийн гол нь тухайн ажлыг хийх сэтгэл, зүтгэл шүү дээ. Бусад нь 2, 3...-р
  • zochin 2018-04-18 05:53:59
    ATG- t baasan guai shig l khun kheregtey , ter miegiin umnu sugddug durak awilgalyg ilruulekh uu? kharin baasan guaid sayn khamgaalalt ...
  • ажлыг нь зүгээр хийлгээч 2018-04-18 05:46:42
    Ажлаа зүгээр л хийгээд байгаа юм биш үү? халж солих өвчин туссан шиг л байх юм. Дараагийн ээлж хоолондоо орох гээд үхэж байцгаана уу?
    • БАТ 2018-04-18 07:01:09
      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАХАЛТААР ДҮР ЭСГЭЖ БАЙГАА ЮМ ! ! !
  • иргэн 2018-04-18 05:41:51
    Чадна даа чадна, сэлэм Тогмид л хэрэгтэй байна.
  • Иргэн 2018-04-18 05:16:08
    Толгойд нь "Манай АН- ын түмэн жөв" гэсэн туйлширсан бодол шингэчихсэн бас дээрээс нь хүн нь өөрөө орон гаран юм ярьдаг, сэтгэлийн хөдөлгөөндөө захирагдсан хү...
  • Zochin 2018-04-18 05:14:28
    Монгол нээрээ ялах гэж байгаа юм биш үү. Баасан даргатай АТГ, ар хударга Уянга, эр хүний нүнжиггүй хуншгүй эр Баатар, гэх мэт зөвлөхүүдтэй,
  • Zochin 2018-04-18 04:18:58
    Mongol ene avgaigaar dutlaa yu
  • otgoo 2018-04-18 04:16:13
    baasangaas uur shudarga sain xvn alga! muusain luiwarchid umdunduu shees aldaj baix shig bna!
  • irgen 2018-04-18 04:10:34
    BaSan l taarana
  • Зочин 2018-04-18 03:25:24
    Базарваань н. Баасан авгай минь.сэрүүн зүүдэлж явна уу. Нойрноосоо сэр уяаг нь уртасгаад угаадасыг нь ахиухан өгвөл Ерөнхийлөнч болно гээд давшлах юм байна.
  • Бат 2018-04-18 03:13:19
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • зочин 2018-04-18 03:12:41
    авилалчыг хайрлах ёсгүй гэхдээ энэ байгууллаган толгойд ноён нуруутай хал үзсэн хүн байх байхаа арай ч Баасан биш муу ч төр түмэн нүдтэй дээ....... яана даа
  • Зочин 2018-04-18 03:09:06
    Үгүй энэ Баасан авгай хүн цочоогоод өвчтэй хог ш дээ. Цочсондоо өмдөндөө аваад хаячихдаг гэнэ ээ. Одоо би яанаа
  • зочин 2018-04-18 02:39:51
    Баттулга мэдлэг чадвараар маруухан юм чинь энэ авгайн үгээр асуудал оруулж мэдэх л юм.Даанч шийдэх эрх нь их хуралд байнадаа
  • zochin 2018-04-18 02:33:48
    Түрийний бөөс толгойд гарнаа гэдэг
  • Mate 2018-04-18 02:19:03
    avilgaltai temtseh huselgui yamar 1 hun bolj baisnaas, temtseh uurchluh huseltei 1 hun bolson havigui deer
  • Зочин 2018-04-18 02:11:22
    Энэ Баасан авгай баттулгын жинхэнэ гар хөл шүү дээ.Энэ авгайгаар монголын ард түмэн дутахгүй зайл тэнэг эмэгтэй байна лэ.Эмэгтэй хүний ёс жудагтай байгаач
    • БАТ 2018-04-18 07:04:05
      АВИЛГАТАЙ ТЭМЦЭХЭД ЕС ЖУДАГ ЯМАР ХАМАА БАЙНА , ХАТУУ БАЙХ ЕСТОЙ
  • иргэн 2018-04-18 02:09:37
    АТГ-ыг , удирдлагыг өөрчлөх хэрэгтэй. Ажлыг зөв гольдролд оруулах хэрэгтэй. Гэхдээ энэ Баттулгын гар хөл болсон авгайгаар биш. Кинонд "Чааваас энэ амьтан хэний...
  • кккк 2018-04-18 02:09:25
    Итгэлтэй байгаа байхдаа зайлуул
  • kkkk 2018-04-18 02:04:21
    арайч дээ хэлэх ч үг алга авлига шантааж 2-оор хөлжсөн авгай
  • баасан 2018-04-18 01:59:52
    эээ бурхан минь энэ мэдрэл гацаа болж алах ви дээ арай ч монгол улс энэ хүнээр дутаагүй байхаа
    • kkk 2018-04-18 09:13:06
      чи бид 2-ыг бодвол , юм хийгээд л байгаа авгай даа :)