Багшийн ёс зүй буюу үүргээ ухамсарлах цаг

Орчлонд дуу хадаан мэндэлсэн тэр цагаахан ертөнцийн хувь хүн болох суурийг эцэг эхээс гадна цэцэрлэгийн багш анхлан тавьдаг билээ. “Маамуу нааш ир. Манайд хоёулаа тоглоё”, “1,2,3...”, гээд хүн болох суурь нь ч багш хүний ухаан байдаг даа. Багш бүхэн өөрийн арга барилтай. Тэд хүүхдийн сэтгэхүй, насны онцлогт нь тааруулж эвийг нь эвтэйхэн олчихдог “зальтай” улс. Тиймээс ч бидний жаахан үрс багшийн өмнө томоождог зантай. Тэдний хувьд багш гэдэг халдаж боломгүй мөртлөө хамгийн хүндтэй итгэл нь билээ. Эрдмийн хаалгыг нээж, сургуульд ороод 10 жилийн турш ардын багшийн сургаалиар хүмүүжиж, эрдэм мэдлэгээр нь ирээдүйн замаа гэрэлтүүлэх түлхүүрээ тааруулаад явдаг. Тэгэхээр багш хүний үүрэг их. Үүнийгээ дагаад хүндлэл ч тэднийх. Энэ хүндлэлийг даах ухамсар, ёс зүй ч тэдэнд байдаг гэдэгт Монголын мянга, мянган сурагч, тэдний эцэг эх итгэдэг билээ.
 

БАГШ НАРЫН ЖАГСААЛ ҮР ДҮН АВЧИРСАНГҮЙ


Тэгвэл бидний итгэлт багш нар өнгөрсөн оноос цалингаа нэмүүлэхээр тэмцэл өрнүүлээд буй. 2017 онд өмнө нь боловсролын салбарт болж байгаагүй хамгийн том жагсаалыг зохион байгуулж, дуу хоолойгоо нэгтгэж чадсан юм.

“Цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны зохицуулагч Н.Мөнхтуяа “Би боловсролын салбарт 20 жил ажилласан мөртлөө багш гэдэг сайхан нэрийг авснаас өөр гавьсан зүйлгүй. Эхлээд бага цалин авдаг ч багш хэмээн хүндлүүлдэг байсан учир өр зээл болон авдаг, цалингийнхаа хэмжээг хүмүүст хэлэхээс ичдэг байлаа. Цалин нэмэгдэнэ гэж найдсаар 20 жил тэссэн” гэж байсан юм. Түүнтэй адил олон багш энэ үеэр үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж байв.

Тэгвэл энэ жагсаал ямар үр дүн авчрав. Өнөөдрийг хүртэл багш нарын цалин хэвэндээ байна. Шинэ багшийн цалин 300 мянга. Тэгвэл багш нар дахин Засгийн газарт шаардлага хүргүүлж, энэ сарын 30-ны дотор шийдвэрт хүрэхгүй бол тавдугаар сарын 1-нээс ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.

Багш нарын төлөөлөл Б.Б.атчимэг “Бид өнгөрсөн жил жагсаал зохион байгуулж, ажил хаясан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулж дахин шаардлага хүргүүлж байна. Хэрэв тодорхой шийдвэрт хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв. Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан “Шинэ хичээлийн жил эхлэхэд “багш нарын цалинг нэмэхгүй бол 2018-2019 оны хичээлийг эхлэхгүй байх магадлалтай” гэсэн юм.
 

ТЭМЦЛИЙН ЗОЛИОС НЬ СУРАГЧИД БАЙХ УЧИРГҮЙ


Энэ жилийн элсэлтийн шалгалтын тов зарлагдсан. Зургадугаар сарын 16-20-ны хооронд хүүхдүүд шалгалтаа өгнө. Энэ цаг бол сурагч болон багшийн хувьд хамгийн хариуцлагатай үе билээ. 10 жилийн турш зааж, сургаж, мэдлэгээ зориулсан шавь нь амьдралын хамгийн том алхмаа хийнэ гэсэн үг. Тэдний шалгалтын хариугаар тухайн багшийн хөдөлмөр үнэлэгдэх билээ. Гэтэл багш нар нь ажил хаях гээд байдаг. Тэмцлийн золиос хүүхдүүд байх учиргүй. Шалгалт дөхсөн энэ үед багш нар үүргээ ухамсарлах цаг болжээ. Багш хүн сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч байдаг. Тэд сургууль төгсөөд багшлах эрхтэй болсноор “Багш хүний ариун алдар хүнд ёс зүйг дээдлэн шавь нараа эрдэм боловсрол төгс мэргэжилтэн болгох үйлсэд бие сэтгэлийн хүчээ харамгүй зориулж сургуулийнхаа эрхэм зорилгод үнэнчээр зүтгэхээ батлан тангараглая” гэсэн тангараг өргөдөг. Тэгвэл энэ тангарагтаа үнэнч байж одоо л бяцхан шавь нарынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх мөч билээ. Энэ жил 45 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгнө. Тэдний ирээдүй эрдэмтэн багш нарын гарт байна.

Зууны мэдээ
Ч.Гантулга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • за 2018-04-20 03:16:57
    багш нарын цалинг нэмэх эх үүсвэр олдохгүй бн уу. Хийх тодорхой ажилгүй мөртлөө өндөр цалин хангамжтай дэд сайд, орлогч дарга нарын орон тоог хэмнэхэд, багш нар...
  • за 2018-04-20 03:12:07
    хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байгаа бол , тэднийг сургаж байгаа багш нарыг анхаарах цаг болоод удаж байна. Одоо хүртэл тэднийг хуураад л байгаа юм уу.
  • Багш 2018-04-18 17:23:13
    Одоо ч тэснэ гэхэд үнэхээр хэцүү байнаа. Хүн амын хэдэн хувь өсвөр насных вэ? Нийгэмд үр нөлөө ихтэй ажил .Анхаараач ээээ
  • Зочин 2018-04-18 13:22:21
    Зарим өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн талаар л цалинждаг шдээ. Өрөвдөлтэй. Гуанзанд бичүүлж хоол иднэ хоол ч гэж дээ 3 буузнаас хэтрэхгүй. Оройтож харина
  • иргэн 2018-04-18 05:28:39
    нэг ангиас ердөө 5-6 хүүхэд л гайгүй дүн үзүүлдэг ш дээ энэ цалин нэмэх шалтгаан бишээ харин бүх ангиараа шоуддаг үзүүлэлтийг харвал цалинг нь 200% нэмсэн ч бо...
  • Эсрэг коми бичигсдийг 50-60 хүүхдүүд дун 2018-04-18 04:57:31
    өдөр бүр байлгаж, бүх дэвтрүүдийг нь шалгуулаад сарын дараа 400000 төгрөг өгөөд яахыг нь харах юмсан.Яс юман дээр хүүхдийнхээ даалгаврыг ч олигтой хийлгэдэггүй...
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-18 03:40:27
    Багш биш хүмүүс ойлгохгүй л дээ. Багш гэртээ ч гэсэн ажилаа үргэлжлүүлэн хийсээр байдаг. Бусад мэргэжил тийм байдаггүй шүүдээ
    • 001 2018-04-18 05:45:18
      Тэгж ялархах хэрэггүй бүх хувийн хэвшлийнхэн цаг наргүй, дээр нь бүх зүйл рүү хөрвөж ажилладаг.
  • Ээж 2018-04-18 02:51:04
    Хагас өдөрт нь таарсан л цалин шүү дээ. Бас болоогүй 3 сар амарна.
  • Зочин 2018-04-18 02:18:22
    бага тушаалын үйлчлэгч 300000 төгрөгийн цалин авдаг багш нар хамгийн доод тал нь 500000 авдаг битгий худлаа ярьж байгаач багш хүний ёс зүй гэж та нарт байна уу....
  • Irgen 2018-04-18 02:05:23
    Elseltiin erunhii shalgaltand huuhduudiin avsan onoogoir ni bagsh nariig dugnej tsaling yalgavartai nemee.
  • and 2018-04-18 01:57:20
    English zaagch nar ni yrij chaddaggui Iim l bagsh nar Mongol oor pig duuren
  • kkkk 2018-04-18 01:45:27
    энэ багш нар өдрийн тал ажилласан болно. Зүгээр л худлаа их ажил хийсэн болж нийгмийн тархийг угаахаа боль. 300000 төгоөгний цалинтай багш хаач байхгүй