Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын эрх баригчдыг уучлал гуйхыг шаардлаа
Өнгөрсөн    2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Ардчилсан нам “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэж амласан билээ. Гэтэл одоо өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь үүнээсээ эсрэгээр орж ирсэн тул эрх баригчдад амлалтыг нь сануулахаар МАН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа тус бүлгийн гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдлээ.

Энэхүү шаардлагад “Засгийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Таны толгойлсон Ардчилсан нам болон хамтарсан Засгийн газар байгуулсан “Шударга ёс” эвсэлийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас хол зөрүүтэй байгаа бөгөөд Монголын ард түмний баялаг болох стратегийн ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэж ард түмний мэдэл, хяналтаас гаргаж байгааг эрс буруушааж байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-ыг өөрчлөн найруулж улсын төсвийн хөрөнгөөр хайж нөөцийг нь тогтоосон ордын төрийн хувь хэмжээг 50 хүртэл хувиар, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй ч стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хүртэл хувиар тогтоох болсон нь ард түмэн газрын баялагаасаа 1 хувийн ашиг хүртэж болох нөхцлийг бүрдүүлж байна.
Энэ нь одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж байна гэсэн ойлголтыг бидэнд төрүүлж байна.

Хэрэв бидний ойлголт зөв бол Та бүгд ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа олон нийтэд ил тод мэдэгдэж уучлалт гуйх нь хууль ёсонд нийцнэ” гэжээ.                                                                                                                                              
                
     Ашигт малтмал ард түмний хяналтад байх ёстой      
   

Сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн бөгөөд уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Учир нь хямралыг давах халхавчин дор хилийн зурвас, дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутаг “Монголын үүц” болсон орд бүхий  ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байгаа гэдгээ ч дээрх гишүүд илэрхийлэв. УИХ-аас  шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэхээр санаархлаа хуулийн төсөлд тусгасан гэж тэд үзэж байгаа аж.  УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ эх орныхоо газар шороо, онгон байгалийг хойч үедээ хэвээр байлгах талд олон жилийн турш байр суурин дээрээ хатуу чанд зогсож байгаагийн хувьд энэ талаар хамт дуу хоолойгоо өргөж явсан эрх баригч намын гишүүдийнх нь байр суурь тэнгэр, газар мэт өөрчлөгдсөнд ихээхэн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийллээ
        
  УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ “Уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсныг шүүмжлэв. Тухайлбал  ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцөл юм” гэв. Тиймээс ухаалаг төрийн зарчимаас ухарч төрийн захиргааны оролцоо, бүтцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үргээсэн, албан тушаалтнуудын оролцоог өсгөсөн заалтуудыг үгүй болгох шаардлага МАН-ын бүлэг тавихаар болсон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • p 2014-05-17 04:08:13
    ta hed anduuraad bgan bishvv
    202.131.235.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2014-05-14 10:47:37
    бугдийг нь уучилсаар л ирсэн одоо ч уучлана ард тумэн нь эв нэгэл мандтугай
    94.181.218.158
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2014-05-14 10:47:37
    бугдийг нь уучилсаар л ирсэн одоо ч уучлана ард тумэн нь эв нэгэл мандтугай
    94.181.218.158
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2014-05-14 10:47:36
    бугдийг нь уучилсаар л ирсэн одоо ч уучлана ард тумэн нь эв нэгэл мандтугай
    94.181.218.158
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-05-14 07:16:46
    ta nariin idej uusniig ard tumen medej bgaa shuu.... bidniig teneg gej bitgii bodooroi... muu sain prazituud.....
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • tsogoo 2014-05-14 07:13:50
    ta nar turuuleed ard tumeneesee uuchlal guisaach muu luivrchid .....turiin ard tumnii mungiig shulsan lalariin pizdaanuud......
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-14 06:43:34
    Ардын намын авлигачид хэзээ ардын төлөө дугардаг болоо вэ
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах