Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд “Эрдэнэт” үйлдвэрээ авръя, шүүгчдийг огцруулах жагсаалыг зохион байгууллаа. Тодруулбал, н.Зоригтбаатар, А.Гантамир тэргүүтэй хэсэн нөхөд “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг луйвардсан банк, мафийн гар болж байна гэх үндэслэлээр нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцохыг, ажлаас нь чөлөөлөхийг шаардан жагслаа.
Жагсаалд Орхон аймаг дахь МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян оролцсон бөгөөд тэрбээр “Олон улсын Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ээр төлбөр төлүүлэх шийдвэр гарсан. Энэ маргааныг заавал Монгол Улсын шүүхээр хянаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэлсэнчлэн гарын үсгийг нь худлаа зурсан байвал түүнийг нь шийдэх бүрэн эрх нь олон улсын Арбитрын хуульд бий. Энийг мэдсээр байж, худлаа мэдэн будилж байна. Дундаас нь мөнгө зувчуулсан хүмүүс бий. Тэр хүмүүс энэ хэргийн үнэнийг олох сонирхолгүй байна. Үүнийг хаацайлж байгаа хүмүүс нь шүүгчид. Шүүх байгууллага иргэний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн эрх сэргээдэг байгууллага биш болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлтэйгээ хонгилоороо дамжуулж тодорхой бизнес бүлэглэлийг хамгаалдаг бүтэц болсон. Хамгийн улстөржсөн шийдвэр гаргадаг болсон” гэлээ.
Ийнхүү жагсагчид Дээд шүүхэд хандан гурван шаардлага тавьж, шаардлагаа хүргэжээ. Шаардлагадаа Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй байх, “Эрдэнэт” үйлдвэрийн 41, 59 хувьтай холбоотой асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахад санаачилгатай ажиллах. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй Захиргааны болон иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцохыг хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn