Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваад долоо хонож байна. Тэднийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гаргасныг өмгөөлөгчид нь эсэргүүцэж дараагийн шатны шүүхэд хандсан байгаа юм.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хамгаалагч нартай нь хамт хорьсон нь буруу хэмээн өмгөөлөгчид нь тайлбарласан юм. Гэхдээ хамт нэг өрөөнд хоригдоогүй байгаа юм байна. Камертай өрөөнд тус тусдаа байгаа гэдгийг эх сурвалж хэлэв.
Чухам яагаад хамгаалагч нартай нь хамт хорьсон шалтгаан нь хуульд заасны дагуу Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш нэгэн бүрэн эрхийнх хугацаанд буюу 4 жил тусгай хамгаалалтад байна. Хугацаа дуусаагүй. Тийм учраас хамгаалагч нь 461 дүгээр ангид хамт хоригдож байгаа аж.
Ийнхүү тусгай албан хаагчид ямар ч нөхцөлд, гэм буруугүй ч гэсэн хоригдож ажлаа хийж байна гэсэн үг юм.

О.Сайхан
Оллоо.mn