Улсын цолтой бөхийнхөө тоогоор Архангай аймаг тэргүүлж байна

БСШУСЯ, Үндэсний статистикийн хороотой хамтран Биеийн тамир, спортын анхдугаар тооллогыг явуулжээ. Ингэхдээ үндэсний спортын нэг болох Монгол үндэсний уламжлалт бөхийн барилдааныг онцлон хамруулсан ба сум, аймаг /цэрэг/, улсын цолтой бөхчүүдийн тоог тооллогоор болон Монголын Үндэсний бөхийн холбооны бүртгэлд үндэслэн тоолжээ.

Тооллогод сум, аймаг, улсын цолтой нийт 4729 бөх хамрагдсан байна. Үүнээс сумын цолтой бөх 3327 (70.4%), аймгийн (аймгийн дүнд цэргийн цол багтсан) цолтой бөх 1133 (24.0%), улсын цолтой бөх 269 (5.7%) байна.

СУМЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Энэхүү тооллогод 3327 сумын цолтой бөх хамрагдсаны 1406 (42.3%) нь начин цолтой, 94 (2.8%) нь харцага цолтой, 1827 (54.9%) нь заан цолтой бөх байгаа ба 3244 (98%) нь хөдөө орон нутагт тоологдсон байна. Улсын хэмжээнд 18-64 насны 10000 хүн тутамд сумын цолтой 36 бөх ногдож байна. Тэгвэл Говь-Алтай аймаг 10000 хүн тутамд сумын цолтой 198 бөх ногдож эрэмбийг тэргүүлж байгаа бол Баянхонгор, Увс, Өвөрхангай, Ховд аймгууд удаах эрэмбээр эхний тавд багтаж байна. Харин Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь аймгууд улсын дунджаас доогуур байна.

Сумын цолтой 3327 бөхчүүд байгаагаас 1216 (36.5%) нь баруун бүс, 1303 (39.2%) нь хангайн бүс, 390 (11.7%) нь төвийн бүс, 418 (10.1%) зүүн бүсэд байна.

АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Тооллогоор 1133 аймгийн цолтой бөх хамрагдсанаас 549 (48.5%) нь начин, 131 (11.6%) нь харцага, 236 (20.8%) нь заан, 217 (19.1%) нь арслан цолтой бөх байна. Эдгээрийн 1106 (98%) нь хөдөө орон нутагт тоологджээ. Улсын хэмжээнд 18-64 насны 10000 хүн тутамд аймгийн цолтой 12 бөх ногдож байна. Тэгвэл Говь-Алтай аймаг 10000 хүн тутамд аймгийн цолтой 48 бөх ногдож эрэмбийг сумны дүнгийн адил тэргүүлж байгаа бол Увс, Дундговь, Завхан, Төв аймгууд удаах эрэмбээр эхний тавд багтаж байна. Харин Улаанбаатар хот, Орхон, Баян-Өлгий аймгууд улсын дунджаас доогуур байна.

УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Тооллогод 269 улсын цолтой бөх хамрагдсан бөгөөд 170 (63.2%) нь начин цолтой, 38 (14.1%) нь харцага цолтой, 27 (10.0%) нь заан цолтой, 10 (3.7%) нь гарьд цолтой, 14 (5.2%) нь арслан цолтой, 5 (1.9%) нь аварга цолтой, 5 (1.9%) нь дархан аварга цолтой бөх байна. Улсын хэмжээнд 18-64 насны 100000 хүн тутамд 29 улсын цолтой бөх ногдож байна. Тэгвэл Увс 100000 хүн тутамд 163 улсын цолтой бөх ногдож эрэмбийг тэргүүлж байгаа бол Архангай, Говь-Алтай, Завхан, Булган аймгууд удаах эрэмбээр эхний тавд багтаж байна. Харин Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд улсын дунджаас доогуур байна.

Улсын хэмжээнд нийт улсын цолтой бөхчүүдийн 15.2 хувь нь Архангай аймаг, 14.5 хувь нь Увс аймаг, 10.8 хувь нь Өвөрхангай аймагт байна.

Дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-04-17 13:18:27
    arhangai ertnees hun am ihtei aimag baisan. endees shigshigdej garch bgaa bolohoor sain boh ihtei bas bohiin ulamjlaltai.
    66.181.178.226
    Мэдэгдсэн Хариулах
  • oohon bombog 2018-04-17 04:11:38
    heruul zodoonoos oor yum medehgui mahan tolgoituud.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-17 04:09:57
    энэ хэнд хэрэгтэй мэдээ юм арай уугээр эрдэмтэн болох юм биш биз
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах