Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох боломжгүй гэж үзэв
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүн амаа өсгөх гэсэн бодлого юм. Тиймээс хүүхэд бүрт өгөх 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгох Хуулийн төслийг өргөн барьж байна” хэмээн энэ хаврын чуулганаар онцолж хуулийн төсөл өргөн барьсан. 

Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн 20 мянгыг 60 хувьд биш нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргаж, хүүхэдтэй хүн бүрийг баярлуулаад амжсан. Түр хугацаанд зогсолт хийсэн байсан энэ мөнгийг ирэх тавдугаар сарын 01-нээс эхлэн олгохоор болсон юм.

Тэгвэл 0-18 насны бүх хүүхдэд олгох нь зөв гэж дэмжлэг эрсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг МАН-ынхан хүлээж авахгүй нь. Өчигдөр МАН-ын УИХ дахь бүлэг ээлжит хурлаараа Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэж, нийтийн хүүхдийн 80 хувьд нь олгох нь зөв гэж үзжээ.

Энэ талаар Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эдийн засгийн өсөлт 5.1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан өр авлага барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн ОУВС-тай тохиролцсоны хүрээнд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэхээр болсон. Энэ чиглэлээ баримталж ажиллах нь зөв болов уу. Судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувьд олгож байхад 90 хувь нь авдаг байсан юм билээ. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд нь олгох нь зүйтэй гэж бодож байна” гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-17 11:10:59
    хүүхдийн мөнгө чинь та нарын тэр тендерийн дэргэд маш жаахан мөнгө шүү дээ. бараг хятдаас оруулж ирдэг уут цэцэг энэ тэрний чинь үнэ шүү дээ.
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-17 08:35:00
    Бодож байна байх даа яахав дээ муусайн новшнууд газар нутгийн минь баялгийг зарж хулгайлсан муусайн хулайч нар
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2018-04-17 08:33:09
    Ерөнхийлөгчийг АН гэж хардагаа болиоч ээ МАН намынхаа ялангуяа ХАЯНХЯРВАА гуай
    103.57.92.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-17 04:07:38
    yamar huuhdiig ni ylgah bolj bn aa 80.90 ylgaa yu bn huuhdiig ylgaj salgahaa bolioch iim uzel bodloo hayach.Esvel bugede ni bitgii uguuch
    202.21.100.211
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТ 2018-04-17 04:03:57
    НӨГӨӨ ЭДИЙН ЗАСАГ ӨСЛӨӨ ЭНЭ ТЭР ГЭСЭН ЯАСАН , ӨГӨХ БОЛОХООР ӨӨР ЮМ ЯРЬДАГАА БОЛИОЧ МАН - ГАРУУДАА ! ! !
    66.181.160.30
    Мэдэгдсэн Хариулах
  • jenco 2018-04-17 03:47:22
    Миний эрлийз хүүхдийг ялгаж мөнгө олгохгүй байна. 100 хувь өгөх ёстой. Олигтойхон өр тавиад өг.
    75.65.189.225
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-04-17 03:43:41
    hyyhedaylgaj ugdug yamar uhaantnii sanaa be
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-17 03:04:07
    заавал ингэж ухэр монгол зан гаргаж зерж байх хэрэг бна уу нэг ч болтугай асуудлыг хулээгээд авчих л даа муу л бол сайн гээд байвал монгол еедлехгуй дээ
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах