Дэлхийн аваргын алтан цом Монголд анх удаа...

Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын цом 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо айлчлах гэж байна.

Кока-Кола Компани нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг аялуулдаг уламжлалтай болсон. Энэхүү аяллын хүрээнд цом Монгол Улсад айлчлан ирж байгаа юм.

Ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-нд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулна.

Мөн өдөр үзэгч олонд нээлттэйгээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны "Супер цомын тоглолт" болон "Оддын Хөлбөмбөг" тэмцээнүүдийг тус тус зохион байгуулах гэж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа цом Шангри-Ла Моллд олон нийтэд нээлттэйгээр байрлах юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-17 02:18:35
    жинхэнэ цом нь бишээ гэхдээ хулгайчдаас сайн хамгаална биз дээ алдчихаад дэлхийн емне шившиг болох вий дээ монголчууд муу юмандаа гаргуун болсон цаг шуу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин  2018-04-20 11:34:19
      Жинхэнэ ориг цом
      182.160.1.180
      Мэдэгдсэн Хариулах