Хүндэтгэлийн чуулган 10:45 цагт эхэлнэ
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай улсад 11:20 цагт газардсан тэрбээр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн 20 гаруй баримт бичигт гарын үсэг зураад байгаа.

Тэгвэл өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар БНХАУ-ын даргад бараалхах хуваарьтай байгаа бөгөөд өнөөдөр 10:45 цагт УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдах юм. УИХ-ын дарга  З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээсний дараа БНХАУ-ын дарга  Си Зиньпин УИХ-ын гишүүд, монголын ард түмэнд хандаж үг хэлнэ. Дараа нь УИХ-ын   дарга З.Энхболд УИХ-ын  хүндэтгэлийн хуралдааныг хааж үг хэлэх юм.

УИХ-ын  хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцоно.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.