Улаанбаатар 16-18 хэм дулаан

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.                                           

 Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.