Даваа гарагаас төрийн албан хаагчдын ажил 08:00 цагаас эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан. 

Тодруулбал, Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг дөрөвдүгээр сарын 15-наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоосон билээ. Одоо мөрдөгдөж байгаа  захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын ажил  08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. 


Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн  32 мянган албан хаагч хамрагдана.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 7:30 2018-04-14 15:43:04
    Xuuxduud tegeed 7:30d Tsetserleg, Surguuliin udend tsuglarax uu?
  • иргэн 2018-04-14 13:03:21
    су батболдын энэ дервен жилд хийсэн хамгийн том ажил нь энэ байхаа даа ухаантай толгой юм аа еер хун бол ингэж сэтгэхгуйдээ ум базарвааний хумпад нохой долоо