Он гарсаар зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байна
Монгол Улсын хэмжээнд энэ оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол 7568 бүртгэгдэж өмнөх оноос 30,5 хувиар буурсан бөгөөд нийт ослын 6875 буюу 90,8 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Нийт бүртгэгдэж буй нийт зам тээврийн ослын 98.5 хувь нь жолоочийн буруугаас, 1.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 0.2 хувь нь гарч байгаа бөгөөд жолооч нар хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгааалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.
Түүнчлэн Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад, Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, Эсрэг урсгалд орсон 3.7 хувиар, Хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1  хувиар тус тус өссөн боловч Уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс 4.4 хувиар, Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 77.7 хувиар, Гэрэл дохио зөрчсөний улмаас гарсан осол 20.0 хувиар, Хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гарсан осол 20.5 хувиар, Эгнээ байр буруу эзэлсэн 54.0 хувиар, Явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол 58.3 хувиар гэх зэргээр тус тус буурсан эерэг үзүүлэллтэй байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон ослын хор уршгийг таниулах, сурталчлах ажиллагаа сайжирсан, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага нэмэгдсэн, цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт үр дүнтэй явагдаж зөрчлийн илрүүлэлт өссөнтэй холбоотойгоор үүнийг дагаад зам тээврийн осол, хэргийн тоо буурсан байна.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.