Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
Авдаг цалиндаа ханадаггүй ардын багш нар дахин ажил хаялт хийхээрээ айлгаж эхэллээ. Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях талаар мэдээлэл хийв. Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Багш нарын цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авдаг. Төрд хөрөнгө мөнгө байхгүй биш байна. Хамгийн гол нь хэрэгцээтэй бүлэгт хүргэж чадахгүй байгаа юм.

Ялангуяа Монголыг аврах оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг хүргэж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж боловсролын гажуудал гарч, ирээдүйд улсаа авч явах мэргэжилтэн боловсон хүчнүүд дутуу бэлтгэгддэг нь үнэн. Тиймээс Засгийн газар болон төрийн гурван өндөрлөгт цалин нэмэх шаардлага хүргүүлж байна.  Тус шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор ирүүлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдэж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эцэг эх 2018-09-11 02:07:44
    Хагас өдөр ажилсан дүр эсгэнэ, сурагч нараасаа баахан татаас мөнгө татна, нэмэлт давтлага өгөхийн тулд сайн сургах сонирхолгүй. Хүүхдийн хоо шомбодно,
  • иргэн 2018-04-15 04:55:57
    Улсын цэцэрлэгийн яаралтай менежементийн хувьчлалд оруулах хэрэгтэй. Төлбөртэй болгооч авилгачидаа. Бүх нийтийн 12 жилийн үнэгүй боловсролоос татгалз.
  • ннн 2018-04-14 13:16:34
    Цалингий нь олигтой нэмээд өгчих л дөө, Эмч багш нарын
  • зочин 2018-04-14 12:22:16
    цалинг нэмэх хэрэгтэй. хүн чинь ар гэртээ санаа зовохгүй байж ажилдаа амжилт гаргана.
  • Иргэн 2018-04-14 07:53:46
    Төр болоод хувийн хэвшилд ажилладаг хүмүүс хийх зүйлээ бүрэн хийж байж цалингаа авдаг. Багш нар цалиндаа тааруулж хичээл заадаг байх нь.
  • зочин 2018-04-14 04:09:07
    Багш нар синдромтой болчихож хөөрхий. Хаврын синдром нь эхэлчихжээ. Мөнгө бодож, цагаа хүлээж суудаг хүмүүс их болжээ
  • Та нар чадахгүй ээ 2018-04-13 18:44:42
    Ажил хаясан шиг хаяж чадахгүй байж болиоч. Ажил хаялтын нэр гутаагаад хаячихлаа. Чацга царайлаад 400 мянга авч байхдаа таарсан хүмүүс.
  • zochin  2018-04-13 16:16:48
    za demjii duu??? hurdan ajil hayaach gaduur saihan teneh yumsan
  • Зочин 2018-04-13 13:39:10
    Багшийн үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй амтай хүн болгон зангарагдана захирал нь дарамтална. Эцэг эхчүүд үл тооно. Хүүхдүүд нь багшаараа наргина хэзээ ийм байлаа...
    • зочин 2018-04-14 07:08:52
      Нэр хүнд чинь унасан бол багш өөрөө л буруутай. Буруугаа бусдаас бүү хай гэдэг шүү. Эхлээд үүргээ бүрэн биелүүлээд, дараа нь эрхээ эдэлж, нэр хүндээ өргүүл дээ
  • zochin 2018-04-13 12:56:06
    tuushtai temtsej chadagui baij yundaa dahin dahin ajil hayaad baidag yum be naad asuudalaa neg musun neg tald ni shiideechee teneg saidiinhaa ugend huurtaad
  • зочин 2018-04-13 11:45:37
    хүүхдүүдийг багш нар биш урд зүгээс улбаатай хорин хэдэн жилийн төрийн тогтворгүй бодлого хохироосон буюу хохироож байна. Одоо л шийдвэртэй хөдлөх хэрэгтэй.
  • Бат 2018-04-13 10:23:54
    За одоо та нар ажлаа хаялдаа нэг их зааж сургаж шалиагүй цалин нэхсэн юмнууд
    • Оюун 2018-04-14 02:09:35
      Чам шиг юмнууд сурч амьдрах рефлексгүй болохоор багш нарыг доромжилж байгаа юм.
  • zochin  2018-04-13 10:21:06
    bagsh nar heterch bnaa naad ajil hayltaas chin bolj huuhduud hohirch bn
  • зочин 2018-04-13 10:09:32
    цалингаа голоод байгаа бол хувийн сургуульд багшилаач та нарыг ажлаасаа гараад явахаар багшийн жагсаалд өчнөөн хүн байна
    • зочин 2018-04-14 07:09:55
      хэлдэг үг , хө
    • Иргэн 2018-04-13 13:41:27
      Чи багшдаа их загнуулдаг муу сурдаг авилгаар нэг төгссөн хүн байна даа тэгээд л багш хүнд дургүй болжээ дээ. Багш нараа тэмц ийм амьтдыг будаа болтол тэмц
  • сурагчийнэмээ 2018-04-13 10:07:55
    Оюунлаг байж чадах уу?
  • зочин 2018-04-13 10:07:43
    Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинг 15% +сэн. Багадаа 400000 төг +гдсэн. Багш нар яагаад +үүлж болохгүй гэж. Авсан цалингаа буцаагаад хүүхдүүдэд зориулдаг шдээ...
    • зочин 2018-04-14 07:11:01
      Харин чцалингаас өөр орлоготой шүү. Эцэг эхчүүдийг саагаад л...
  • ардын багш нар мөн үү шантаач хийж байга 2018-04-13 09:37:35
    Багш нар болио юм л бол ажил хаяна гэх. Та нараас хүнд нөхцөлд хувьд ажиллаж байгаа хүмүүс ажил хаяна гэвэл эзэн зайл л гэдэг ш дээ.
  • би багш 2018-04-13 09:34:12
    дээр нэгмөсөн цалингаа нэмүүлэхгүй яасийн улсыг 55 тэрбумаар хохироочоод