Хятадад ял эдэлж буй иргэдээ шилжүүлж авна
БНХАУ-ын дарга Си Зинь­­пин манай улсад хийж буй айлчлалаараа хууль эрх зүй, эдийн засгийн хүрээний чухал ач холбогдолтой гэ­рээ хэлцлүүдийг хийхээр болсон билээ.

Тодруулбал хоёр улсын Засгийн газрын хоорон дахь “Ялтан шилжүүлэх ту­хай” гэрээ хэлцэл юм. Уг гэрээнд 2011 онд Бээжин хотноо гарын үсэг зурж батал­гаажуулж байсан бай­на.

Тэгвэл өчигдөр энэ­хүү гэрээний батламж жуух бич­­гийг солилцох прото­колд Хууль­ зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурж батал­гаажууллаа.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу ирэх сарын сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Уг гэрээгээр манай улс БНХАУ-д ял эдэлж байгаа иргэн болон гэмт хэрэгт хол­богдон шалгагдаж байгаа иргэдээ шилжүүлэн авах юм. Өөрөөр хэлбэл тус улсын хуулийн байгууллагад шал­­гагдаж байгаа 41, мөн Хонконгт 16, Макаод нэг иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байгаа аж.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.