Хорихоос оргосон хүмүүжигчийг хайж байна
Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харъяа хорих 413 дугаар ангиас хүмүүжигч З нь энэ сарын 8-нд оргон зугтаагаад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр хорихын гадуур талбайд элит гахай үүлдрийн гахай маллаж байгаад оргожээ.

Хүмүүжигч З-ийн содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй, давхраагүй бор нүдтэй аж. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхааруулсан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зи??? 2018-04-13 05:50:51
    "З" гэж нэртэй хүн байдаг юм уу?? З гэхээр чинь хэн гэж хайх болж байнаа?? "З" гэдэг чинь "Зи" биш биз?