ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
МУБИС, Нагоя Их сургуулийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих төв" -өөс "ОЮУНЫ БЭРХШЭЭЛ: судалгаа, бодлого, хэрэгжилт" сэдвийн хүрээнд Олон улсын онлайн зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөн МУБИС-ийн "Зайны сургалтын төв" (А байр, 201) дээр болно.

09:00 цагт:  НЗДТГ болон Дэлхийн Банкны дэмжлэгтэй УБ Цэвэр агаар төсөл хамтран агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний талаар хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Холбоо барих утас: 9977 8587

MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
 
11:00 цагт: Хөдөлмөрийн үндэсний сангаас мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэж мэдээлэл хийнэ. 
11:30 цагт: Японы эрдэмтэн эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглагдаж дэлхийн 168 оронд оюуны өмчөөр батлагдсан эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцуулна. 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү төхөөрөмжийг хорт хавдарын эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа аж.
12:00 цагт: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллагаас дэлхий дахинд алтан Бумбын эрин эхлүүлэх технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
ЕБС төгсөж байгаа сурагчдад зориулсан "Боловсролын супермаркет-2018" МҮЭСТО-нд эхэлнэ. Лавлах утас 95153415
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.