Сарлагийн наадмыг сонирхох жуулчдын тоо нэмэгджээ
Аялал жуулчлалын улиралд жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион бай­гуулагддаг бөгөөд үүний нэг нь “Сарлагийн наадам” юм. 10 дахь жилдээ зохиогдож буй уг наадам өнөө жил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар боллоо. Арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Уг арга хэмжээ нь гадаад дотоодын жуулч­дын сонирхлыг татах, улмаар тэ­дэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэг­дүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зо­рилготой аж. Сарлагийн наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газар зохион байгуулжээ.

Наадамд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцсоноос гадна Архангай, Баянхонгор аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсэн нь жил ирэх тусам өргөжиж буйгийн илрэл хэмээн зохион байгуулагчид онцолж байв.

Мөн наадмыг үзэж сонирхохоор гадаад дотоодын 600 гаруй хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид байсан гэнэ.

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүү­гүүр шидэх, сарлагийн поло тоглох, сарлаг зүслэх зэрэг болж, сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ӨЧҮҮХЭН 2014-08-22 05:37:38
    САЙН БАЙНА ГЭХДЭЭ ӨӨР СОНИН СОДОН ҮЗҮҮЛЭХ ХАРУУЛАХ ЗҮЙЛ ЭНЭ УЛСАД МАШ ИХ БАЙГААГ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
    202.179.20.175
    Мэдэгдсэн Хариулах