Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00  цаг болгож өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг  5-10 минутаар  урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд:
 

Д/Д Чиглэлийн нэр Эцсийн зогсоолын нэр Эцсээс хөдлөх цаг
1 ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” Налайх 6:20
2 Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг” Зүүн салаа 6:37
3 Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг” Тахилт 6:40
4 Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” Нарангийн гол 6:40
5 Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг” Нисэх 6:40
6 Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” Шадвилан 6:38
7 Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр” Сэлх 6:40
8 Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” Сэлбэ 6:36
9 Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” Улиастай 6:39
10 Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” Гачуурт 6:34
11 Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв” Нарангийн гол 6:40
12 Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” ХМК 6:38
13 ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” Шарга морьт 6:40
14 ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” Гордок 6:30
15 ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат” Түргэний гол 6:30
16 ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат” Туул тосгон 6:40
17 ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар” Биокомбинат 6:40



Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн болно.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эх 2018-04-13 03:36:42
    Энэ хуваарийн цаана хичнээн жолооч хар үүрээр өлөн хоосон гарч өдөржин хоосон явдаг бол.Жолооч нараа ээлжтэй ,эрүүл эрсдэлгүй ажиллах бололцоог хангаач НТУГ, ...
  • зочин 2018-04-12 15:47:20
    Хотын төвөөр дайран өнгөрөх нийтийн тээврийн тоо улам бүр ихэсч, түгжрэлийг улам бүр нэмж байгааг машинтай дарга нар анзаардаггүй байхаа.
  •  2018-04-12 11:41:04
    нэгийг сэдээд нөгөөгөө нураадаг сохор доголон донгио дарга нарууд