Гэртээ ганцаараа байсан хүүхдийг хуурч ороод хулгай хийжээ
Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг гарсныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Тодруулбал, 9 настай хүү Г-г гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж зэрэг эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ.
Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй тайлбарлан ойлгуулж урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 
О.Сайхан 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-12 10:50:48
    ил зарлаж байха хэрэгтэй шүү дээ. хүмүүс мэдэж байвал сэрэмжилнэ. нүүрийг н ь нуух хэрэг байна уу. хэрэг хийхдээ хүртэл баригдвал гуудмаар пайз зүүгээд хэснэ гэ...