Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн хүсэлтээр шалгуулахаар Элчин сайдын ажлаа өгч, эх орондоо ирсэн байх үед нь АТГ-ынхан баривчилж, улмаар цагдан хорьсон байгаа юм. Түүнийг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан нь буруу. Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэсэн үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг гаргасныг өмгөөлөгч нь эсэргүүцжээ.
Өнөөдрийн шүүх хуралд С.Баяр “Өнөөдөр намайг сарын хугацаатай цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч" гэсэн саналыг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна.

О.Сайхан
Оллоо.mn