Дуулиант хэргээс Д.Сугар “сугарч” үлдэж чадах уу
АТГ-ынхан прокурорын байгууллагатай хамтарсан баривчлагаа олон хүнийг хэцүү нэртийнд хийв. Хамгийн гол нь Ерөнхий сайдаас Сангийн сайд хүртэлх өндөр дээд албыг хашиж явсан эрхмүүд авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нь харамсалтай санагдах юм.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар “Жаст”-ын Ш.Батхүүг, Оюутолгойн орд газрын хөрөнгийн гэрээний асуудалд нэр холбогдсон С.Баярцогт, Б.Ариунсан нарыг баривчилсан баривчилгаа хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баяр нараар үргэлжлэв.

Тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай юу, эсвэл шаардлагагүй юу гэдгийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болж Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Харин одоо С.Баярыг цагдан хорих шаардлагатай юу, үгүй юу гэдгийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна.

Тэгвэл “Эрдэнэт”-ийг тойрсон асуудалд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн гэх Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар яагаад энэ хэргээс “сугарч” үлдээд байна гэдэг асуудал гарч ирлээ. Шалгуулах, гэм буруутай эсэх тогтоолгох шаардлагатай хүн бол яах аргагүй Д.Сугар мөн. Гэвч тэрбээр Үндсэн хуулийн гишүүн болохоор эрх дархаараа дархлагдаад байсан бөгөөд түүнийг эрүүгийн хэрэгт татаж шалгах боломж нь удахгүй нээгдэнэ. Тодруулбал, ирэх тавдугаар сард Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм байна. Ийнхүү албан тушаалаасаа буусны дараа “сугардаггүй” Д.Сугарыг сугалж аваад шалгах боломжтой болно гэсэн үг юм.  Гэхдээ өөрийнх нь орны хүнийг томилтол цэцийн гишүүнээрээ байна гэсэн хуулийн заалттай тул бас “халдах” боломжгүй юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 5.1-т заасан “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэх заалт хүчин төгөлдөр хэрэгжих учраас бас нэгэн хаалт болж магадгүй.
Гэхдээ хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчмыг МАН-ынхан барьж байгаа учраас энэ хүнийг шалгуулах эрх нь тэдэнд бий.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд төр байгааг мэдрүүлнэ. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ” гэж амлаж байсан удаатай. Тэгвэл дараагийн “заамдуулах” хүн нь Д.Сугар байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь олон нийт шударга ёс тогтохыг, хууль нь хууль шиг үйлчилдэг болохыг харахыг хүсч байгаа учраас эдгээр хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүсье.

О.Сайхан
Оллоо.mn

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-04-14 05:26:52
    Deel, emee sain beld.
  • irgen 2018-04-14 04:25:29
    huuhed in har tamhi chin huniig undsen huuliin tsets hiilgej bga in her zohimjtoi we
  • irgen 2018-04-14 04:18:42
    huuli bus uildeld hen hariutslaga tootsoj bna teriig ard tumen songodog
  • zochin 2018-04-13 04:44:30
    Sugar gua vndsen huuliin tsetsiin gishvvn minii deer hoh tenger baina geed erh darhaa edleed l baina. Tanid asuudal vneheer baihgvi ym bol shalguulchihad gemgvi...
  • Zochin 2018-04-13 04:23:22
    Ene hun shorond orvol uhene harvaas hoorhii bie muutai hun bn
  • Цэц 2018-04-12 14:35:20
    Сугар гэдэг хүнд зориулж баас живдэггүй гэдэг үг гарсан байх
  • zocin 2018-04-12 13:54:20
    olnii haraal hyrdeggyi um baihdaa,sygar gedeg szildeg hulgaicz iig barih cagdah zorigtoi hyn alguu
  • irgen 2018-04-12 13:11:40
    Sugarch uldej chadahgui,shalga shalga,yr ni Mongol ornoo avilgachdaas tseverlej Mongol ornoo avaryaaaaaa,Turiin huuli shudraga baigaasai
  • иргэн 2018-04-12 12:44:38
    ХУЛГАЙЧуудаа олж эхэлсэн болхоор СУГАР ч суухал болно ЯДАРСАН ард түмний жигшсэн хараал хүрэх л болно
  • Эрхэм 2018-04-12 11:44:54
    Эрх мэдэлтнүүд олигархи болж өөртөө тааруулж үйлдвэрлэсэн "ээлтэйхэн хууль"-тайн үр шим нь энэ дээ сайхан байгаа биз. Энэ хачин хуулиа өөрөө манаад улам мууха...
  • зочин 2018-04-12 09:35:55
    Ганц Эрдэнэт ч биш олон л юм байх ёстой. шалгах хэрэгтэй
  • dd 2018-04-12 09:01:53
    shalgax ni zuv uu
  • татвар төлөгч 2018-04-12 08:49:44
    хамгийн но-той төрөөс төрсөн тэрбумтан нь наадах чинь
  • зочин  2018-04-12 08:08:30
    Жаст Батхүү-н ярилцлагыг үзэхэд Сугар, Ганзориг, мөнхжаргал нар мултарах байх, харин Батхүүг шоронд хийж байгаад ЗГ-аар мөнгө төлүүлэх сонирхол той нөхөд байга
  • zochin 2018-04-12 07:53:43
    Ehelsen ajilaa duusgaarai daa.Dutuu hayad ami oruulchiv daa tegvel arga ni nariisaad buur diildeheesee ungurnu olon havar negendee suga tatag bailgui dee.
  • Дэнзэн  2018-04-12 07:40:48
    Энэ харвалт өгчихсөн өвгөнг шалгах хэрэгтэй шүү...
  • bold  2018-04-12 07:33:49
    Uls ornii huvi zayand tulsan hen ch hazgai gishgej vl boloh tsag much irlee. Ed nar ch gsn eh oronchoor heregee hvleej gemee hvleevel edniig urshuuh ni zvi...
  • bid 2018-04-12 07:28:34
    Ahiad dutuu kharvaad sugarna
  • Бат 2018-04-12 07:26:42
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Иргэн  2018-04-12 07:04:37
    Хахахаха
  • иргэн 2018-04-12 06:43:22
    сугар сугарнаа харж л байгаарай сугир гэсэн бол харин еер хэрэг сугар гэж байгаа биз дээ