Монгол бөхөн, тахь, хавтгайг хамгаалах чиглэлээр хамтарна
Монгол Улсын Засгий газар, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн VII хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Прага хотноо болж өндөрлөлөө. Уг хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар нэн ховор зүйл, амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол бөхөн, тахь, хавтгай тэмээ зэрэг дэлхийд ховордсон нэн ховор амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах юм байна.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.