Монголд ирэх жуулчдын тоо өсчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсын хилээр 2018 оны эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 1.2 сая зорчигч нэвтэрчээ.  Энэ нь нь өмнөх оны мөн үеэс 55.8 (4.4 хувь) мянгаар буурсан үзүүлэлт юм. Улсын хилээр орсон зорчигчдын
 
  • 39.4 хувь нь Замын-Yүд, 17.5 хувь нь Буянт-Ухаа,
  • 11.5 хувь нь Алтанбулаг, 11.3 хувь нь Гашуун сухайт, 6.9 хувь нь Шивээ хүрэн,
  • 13.4 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр энэ оны эхний улиралд гадаадын 85.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 7.1 (9.0 хувь) мянгаар өсчээ.  Гадаадын зорчигчдын 70.5 (82.1 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 6.9 (10.9 хувь) мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 15.4 (17.9 хувь) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оны мөн үеэс Тайландын жуулчид 352 (3.6 дахин), Хонконг (БНХАУ)-ынх 106 (2.2 дахин),Индонез улсынх 35 (81.4 хувь), Турк улсынх 103 (30.1 хувь), ОХУ-ынх 5701 (28.8 хувь) хүнээр өссөн бол БНАСАУ-ынх 167 (72.9 хувь), Польш улсынх 33 (33.7 хувь), Вьетнам улсынх 28 (32.6 хувь) хүнээр буурчээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 60.5 (70.4 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 25.4 (29.6 хувь) мянга нь эмэгтэйчүүд, мөн 82.5 (96.1 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 3.4 (3.9 хувь) мянга нь хүүхэд байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 2018 оны эхний улиралд 58.6 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 36.4 хувь нь Европоос, 3.5 хувь нь Америк тивээс, 1.5 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.



Хилээр орсон гадаадын зорчигчдын 40.2 хувийг БНХАУ-ын иргэд, 30.9 хувийг ОХУ-ын иргэд, 9.0 хувийг БНСУ-ын иргэд, 2.8 хувийг Япон улсын иргэд, 2.4 хувийг АНУ-ын иргэд, 2.3 хувийг Казахстан улсын иргэд, 12.4 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 526.6 мянган иргэн 2018 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 396.6 (75.3 хувь) мянга нь хувийн журмаар зорчжээ. Улсын хилээр 2018 оны эхний улиралд давхардсан тоогоор 560.7 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 49.8 (8.2 хувь) мянгаар буурчээ. Нийт тээврийн хэрэгслийн 89.4 хувь нь Замын-Yүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • joyce anderson 2018-05-02 04:52:02
    Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэхийг мөрөөдөж байсан ч өнгөрсөн жил Мавистай уулзах хүртлээ яаж хийхээ мэдэхгүй байсан. Энэ нь надад 30,000 паундын...
  • зочин 2018-04-12 15:29:32
    Фургон мэдэхгүй салбарын сайдтай, хөл хорьдог хотын даргатай, хийрхүү өвчтэй ерөнхийлөгчтэй монголын аялал жуулчлал хөгжинө өө хөгжинө өө
  • juulchid byy ir!!!!haraal idsen tenegyyd 2018-04-12 09:16:58
    Mongold juulchid irehgyi ee!bitgii ireesei bilee!irsen juulchidiig alaad menge tegregiig heden zoosnoos bolj hynii ami nasiig byrelgedeg biz dee!
  • иргэн 2018-04-12 08:39:39
    битгий худлаа шаагаад бай арван таван жилийн емне ийм л тоо хэлдэг байсан яг хэвээрээ