Б.Мөнхзаяа: Амь эрсэдсэн дүүдээ Баатар цол нэхэн олгуулах хүсэлтэй байна
Энхийн цагт цэрэг эрс маань амь эрсдэж, бэртэж гэмтсэн золгүй явдал яг нэг жилийн өмнө болж байжээ. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид гранат дэлбэрсэний улмаас хоёр алба хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархдсан харамсалтай хэрэг гарч байсныг уншигчид санах болов уу. Энэ золгүй харамсалтай хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн нь үнэн.

Ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ гүйцэтгэн цэргийн сургалт, бэлтгэлд оролцож байхдаа алтан амиа алдсан алба хаагчдыг нэхэн дурсъя. Тодруулбал, тус ангийн офицер Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд  бусдынхаа хамт гранат шидэх бэлтгэлийг хангуулж байгаад осолдсон байдаг. Тухайн үед бэлтгэлийг зэвсгийн офицер Б.Мөнгөншагай удирдан явуулж байсан бөгөөд байдал бишдсэнийг мэдмэгцээ гранатыг өөрийн биеэрээ дарж хэвтэн бусдынхаа амийг аварсан баатарлаг гавьяатай нэгэн. Генерал Ж.Бадамбазар ч ар гэрийнхэнд нь “Талийгаач бусдыгаа хамгаалах гэж байгаад өөрөө эрсэдсэн” гэж хэлжээ.

Офицер залуу гар бөмбөгийг дарж хэвтээгүй бол олон хүний амь эрсдэх аюултай байсан гэдгийг ч албаныхан онцлон ярьж байсан нэг жилийн өмнөх явдал. Ийнхүү олон хүний амь насыг алтан амиар хамгаалсан аавын хүүг өнөөдөр төр нь түмэн олонтойгоо мартчихсан яваа нь харамсалтай. Тухайн үед өөрийнхөө амиар анд нөхдийнхөө амийг аварч хамгаалсан Б.Мөнгөншагай жинхэнэ баатар. Тиймээс Баатар цолыг ч нэхэн олгох хэрэгтэй гэсэн санаа оноо, сошиалын дунд их тархаж түгэж байгаад чимээгүй болсон билээ.

Тэгвэл өчигдөр хайртай дүүгээ дурссан эгч Б.Мөнхзаяа “Миний дүү эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж анд нөхөд албан хаагчдынхаа амийг аварч тэнгэрийн оронд очсон билээ. Цаг хугацаа харвасан сум шиг л хурдан өнгөрч нэг жил болсон байна. Дүүгийн минь баатарлаг гавьяаг үнэлж Баатар цол нэхэн олгуулах хүсэлтэй байна. Дэмжиж байгаа хүмүүс нь шэйр хийн дамжуулж өгнө үү” гэсэн зурвасыг зургийнх нь хамт нүүр номондоо оруулжээ. Үнэхээр энэ баатарлаг хөвгүүнд Баатар цолыг олгохыг дэмжиж байгаа иргэд олон байна. Тиймээс та бүхнийг дэмжихийг хүсчээ.

Талийгаач Б.Мөнгөншагай нь айлын ганц хүү бөгөөд аавын голомтоос галаа таслаж, өрх тусгаарласан өрхийн тэргүүн байв. Эхнэр, зургаан настай хүүгийн хамт амьдардаг байсан тэрээр арваннэгдүгээр сард хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар байжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-04-16 15:43:29
    Тэр гранат дэлбэлсэн залуу баян өлгий аймгийнх гэж сонсон доо анхаарах л асуудал юм билээ
  • зочин 2018-04-13 06:30:10
    Баатар арай бишээ
  • Иргэн 2018-04-13 06:21:13
    Эр зоригтон мөн.Шударга журамтан мөн.цусан гавьяаны одон шударга журам медаль нэхэн олгох.Баатар цол арай ч ахданаа
  • irgen 2018-04-13 04:46:05
    demjij bn tseregt yawaagui hun baatar boldog shig sanagdaad bh chin
  • мика 2018-04-13 01:21:20
    дэмжиж байна шүү, бас л зоригтой залуу байна шүү дээ ийм хүн ховор шүү дээ
  • ЗОЧИН 2018-04-12 20:26:25
    БАТҮҮЛИЙН БААТАРЫГ АВЧ ЭНЭ ХҮНД ӨГ
  • зочин 2018-04-12 20:03:08
    өөрийн хариуцлага буруу үйлдэл.эс бөгөөс олон аавын хүүгиин амь авах байсан..ююун гавьяа
  • Мбр 2018-04-12 16:10:29
    Эр зоригийн шагнал нөхөн олгох хэрэгтэй
  • бйбөбөыөбө 2018-04-12 13:48:55
    алдаагаа амиараа төлсөн байна. баатар нь ч юу вэээ
  • Иргэн 2018-04-12 13:36:58
    Баатар цолыг жагсаал хийж өлсгөлөн зарлаж дарга болоод авдаг юм. Хүний амь авраад амиа алдахад өгдөггүй юм
  • зочин 2018-04-12 10:34:09
    за арай ч баатар нь ч юу вэ
  • Иргэн 2018-04-12 09:50:21
    Төр иргэнээ яахыг харж л байя даа
  • ИРГЭН 2018-04-12 08:40:27
    ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭР ЗОРИГТОЙ БАЙНА. ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛГЭР БОЛОГ. ЭХ ОРНОО ХУДАЛДАГСАД ӨНДӨР ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЖ БАЙХАД
  • zochin 2018-04-12 07:18:48
    bvh garaa orgood demjie
  • Хүдрээ 2018-04-12 06:39:11
    Эвий дээ хөөрхий...
  • иргэн 2018-04-12 06:38:54
    ичих булчирхайтай бол салга цагаан толгойт л баатарын тэмдэгээ энэ хууд егчихмеер юм бна даа
  • зочин 2018-04-12 06:33:46
    Баатарлаг, эр зоригтонд Баатар цолыг өгч, Алдаршуулах хэрэгтэй.
  • unsh 2018-04-12 06:28:39
    bat uul gej hulhi baatar. huraa. tosow hetersen gecheel oorsdoo hnagamj edleed
  • zochin 2018-04-12 05:48:36
    irgen mini buu tenegt , chamayg ingeji zuw buruuguy burakh , chuluutey gadaad dotoodod zorchikh ,umchtey bolokh geed olon zuyliig chiisen ...
  • Иргэн 2018-04-12 05:34:06
    Батүүлээс илүү гавъяатай гэж бодож байна Гэхдээ яг ямар байдлаас байлдааны гранат дэлбэрэх болов гэдгийг хэлж мэдэхгүй байна Батүүлээс баатрыг нь хураах нь зөв...
  • irgen 2018-04-12 05:32:54
    sain zaluu bje...baatar ogvh hushuu bosgono geech...
  • cg 2018-04-12 05:25:53
    БХЯ,ЗХЖШ дарга нарт хариуцлага яриагүй,тэр байтугай Ми-8 нисдэг тэрэг сүйрүүлж хүний алтан амь эрсэдсэн байхад хариуцлага алдсан,гэмтэнгүүд тушаал,цол дэвшсэн ш...
  • Хурандаа 2018-04-12 05:09:35
    Амь эрсдсэн нь харамсалтай ч цэрэг хүн, бусдын амь насыг хариуцаж, аюулгүй байдалыг хангаж сургалт явуулахдаа хариуцлага алдсанаа амиараа үүрч. Баатар болкушдэ
  • ene bishee  2018-04-12 05:04:54
    baildaanii granattai buruu haritsaj delbelsen buruutan hun shuu dee. buruu hereg hiisen huniig baatar tsoloor shagnah haashaa yum be.
    • Tur 2018-04-12 05:19:14
      Buruu hereg hiisen esehiig ne sain medehgui bna,gehdee l yamar ch gesen amiaraa aldaagaa zassan bna! Harin Niisleliin gazriig zarsan baatariig yahav?
      • zochin 2018-04-12 10:39:28
        zaavraas buruu ajillaad delbersen hereg shuu dee. zov ajillasan bol yu gej delberehev.
      • Hey  2018-04-12 06:32:50
        Ter huniig shuuh erh bid nart bhgui bhaa. Tuhain ued tuhain gazart yag yu bolson.g bid medehgui.
  • Ганаа 2018-04-12 04:58:02
    Ийм хөвүүдийг дэмжье
  • зочин 2018-04-12 04:53:20
    Зөв шүү, төрөл төрөгсөдийн хүсэлт бүтээсэй
  • Нямаа 2018-04-12 04:41:00
    Эвий дээ хөөрхий жинхэнэ эр хүндээ
    66.181.160.36
    Мэдэгдсэн Хариулах
    • CvxЭЭ 2018-04-12 12:16:13
      ЖЭНХЭН БААТАР ЭНЭ БОЛ .ӨГӨХ ХЭРЭГТЭ ЗОРИГТ ЭР ЮМ ШҮҮ .
      • СҮХЭЭ  2018-04-12 12:29:52
        ЖЭНХЭН ЭХ ОРОНЫ БААТАР ЦЭРЭГИЙН ЭР ЗОРИГИЙГ ХАРУУЛАЖ ХӨДИЙ ХӨӨ АМ