Нийслэлийн бүсээс малаа гаргаагүй иргэдэд хариуцлага тооцно
Нийслэлд мал амьтны гоц халдварт өвчин болох шүлхий гараад удаж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Төмөрбаатарын үхэрт шүлхий өвчин илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан байгаа юм. Одоо тус газарт хорио цээрийн дэглэм үргэлжилсэн хэвээрээ байна.

Нийслэлийн нэг сая иргэний эрх ашиг, эрүүл мэндийг бодож хориглосон бүсээс бэлчээрийн мал аж ахуйг гаргах ажлыг ирэх сарын 01-ний дотор зохион байгуулахыг хотын дарга С.Батболд холбогдох газруудад үүрэгдсэн байгаа. Харин энэ хугацаанд нийслэлээс малаа гаргаагүй иргэдэд хариуцлага тооцно гэдгийг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар 2900 гаруй малыг зөвшөөрлийн бүсээс гаргаж, ойрхон аймгууд руу шилжүүлээд байгаа ажээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мал 2018-04-12 07:28:01
    Зайсангийн амаар олон үхэр бэлчиж байна лээ шүү
    202.21.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-12 06:33:31
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах