“Railbus”-ын ашгийг хэзээ тайлагнах вэ
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нөгөөтэйгүүр хотын иргэдийг дэлхийн бусад хотын иргэдийн адил нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлдэг болгохоор Railbus буюу төмөр замын автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэхдээ нэлээдгүй өндөр үнээр худалдан авсан юм. Тодруулбал RA-2 маркийн энэхүү төмөр замын автобусыг  3,9 сая ам.доллараар хойд хөршөөс 2014 оны тавдугаар сард худалдан авч, зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Амгалан-Толгойд чиглэлд явуулсан юм. Энэхүү нээлтийн үйл ажиллагаан дээр албаныхан нүүр дүүрэн мишээлтэйгээр хотын иргэд зам дээр түгжирч зогсохооргүй боллоо хэмээж байсан.
 
Иргэд ч эхний хэд хоногт үзэж сонирхон хоёр гурваараа Railbus-аар зорчсоор байсан. Гэвч энэ байдал нэг их удаан үргэлжилсэнгүй иргэд хотын төвдөө өнөөх автобусаа хүлээж байгаад түгжрэлтэй замаараа явахыг илүүд үзсэн юм. Үнэндээ иргэд хотын төвөөс төмөр зам руу явахаас  төвөгшөөсөн хэрэг. Нөгөөтэйгүүр  500 төгрөг төлөөд хүрэх газартаа 3500 төгрөгөөр явж хүрэхээс татгалзсан юм. Тиймээс л өндөр үнээр ирсэн их хотын унаа  гэж нэрлэгдээд байгаа төмөр замын автобусыг оруулж ирэхээсээ өмнө судалгаагаа сайн хийх хэрэгтэй байсан гэдгийг хүн бүр хэлэх болсон билээ.
 
“Railbus”-ыг худалдаж авах, зам тавих, зогсоол тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавих зэрэг ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ их мөнгөө хэд дахин нэмэгдүүлж олно хэмээн тооцоолон  оруулж ирсэн нь тодорхой. Гэвч үйлчилгээнд явж эхлээд сард ердөө 1.8 сая төгрөгийн орлого олсон бөгөөд Улаанбаатар төмөр зам 28 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. Үнэндээ Төмөр замын автобусанд өдөрт 30-40 хүн үйлчлүүлдэг хэмээн  ажилчид нь хэлж байсан юм. Хэрэв  байдал энэ хэвээр байвал УБТЗ ихээхэн алдагдал хүлээж мэдэхээр байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс ахин дахин сануулж байлаа. 

Дэлхийн улсууд тээвэртээ ашиглаад ашигтай байлгаж чадаад байгаа энэ унааг манайх ч гэсэн зөв ашиглаж нэгэнт худалдаж авсан зардлаа нөхөж цаашлаад ашгаа гаргаж авах хэрэгтэй гэж ярих хүмүүс дэндүү олон болж, Нийслэлтэй ойр байдаг ч ачааллаа даадаггүй Дархан, Эрдэнэт, Зүүнхараа  гэх мэт газар луу аялуулдаг болбол магадгүй  ашгаа өгөх ч юм билүү гэх саналыг удаа дараа гаргаж тавьсан юм.  Дээрх газруудын хувьд галт тэрэг ачаалал ихтэй байдаг тул иргэд хувийн унаагаар аюултай замаар зорчдог,учир нь энэ чиглэлийн автозам маш их эвдрэлтэй тул осол аваар гарах нь элбэг. Түүнчлэн  хувийн микро, таксинуудын жолооч нар өөрсдийн дураар үнэ хөлсөө нэмдэг байдал иргэдийг ихээр бухимдуулдаг билээ.

Ингээд  2014 оны есдүгээр сараас Дархан-Улаанбаатар чиглэлд Railbus аялж эхэлсэн юм. Railbus нь өглөөний 09:40 цагт Улаанбаатараас гарч 13:30 цагт Дарханд хүрснээр, Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирдэг. Улаанбаатар Дарханы чиглэлийн РА-2 Railbus  Зүүнхараа, Мандал зэрэг өртөөгөөр  дамжин өнгөрдөг билээ. Ингэхдээ том хүн 11200 төгрөг, Хүүхэд 4500 төгрөгийн тасалбараар зорчдог байна.

Ийнхүү алдагдалтай ажиллаж байсан Railbus орон нутгийн үйлчилгээнд явснаар алдагдлаа нөхөж багагүй ашигтай ажиллана хэмээн албаныхан үзэж буйгаа тухайн үед хэлж байсан. Харин “Railbus”–аар зорчих болсон иргэд өнөөх там болсон замаараа явахгүй болсондоо ам сайтай байсан юм. Тэгвэл өнөөх аль аль талдаа магтаад байсан “Railbus” нь хэр ашигтай  байгаа талаар албаныхан тийм ч их зүйлийг ярихгүй байна.Тиймээс алдагдалгүй ажиллаж чадаж байгаа эсэхийг нь сонирхох  хүмүүс нэлээдгүй байгаа юм. Иргэдийн хэлж буйгаар Дарханыхан  “Railbus”-аар тийм ч их үйлчлүүлдэггүй гэж байна. Мөн л цөөхөн хэдэн хүнтэй аялдаг хэмээн ярьж байна. Нэгэнт гараагаа дутуу дулимаг судалгаанаас болж буруу эхлүүлсэн бас нэлээд өндөр үнээр авсан энэ унааныхаа  хэр ашигтай ажиллаж байгаа талаар албаныхан тайлан тавих цаг болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • орчин үеийн хотыг Батүүл мэдэхгүй 2018-04-12 15:20:32
    Батүүл пи-гийн хулгайн ажил. Худлаа хот мэддэг гэж солиороод дээр үеийн дөчин мянгатын хотонцор мэдэнцэрүүд орчин үеий хот гэж мэдэхгүйээ
  • зочин 2018-04-12 15:15:02
    Энэ ашиг олно уу байна уу хэнд ямар хамаа бнаа Энэ чинь төмөр замын дотоод хэрэг биз дэ Төмөр зам өөрсдийн мөнгөөр авсан эд шү дэ
  • рэйлбус 2018-04-12 14:32:46
    ашиг гарсан юм уу
  • Хотын иргэн 2018-04-12 08:55:38
    Бат-үүлээс асуух хэрэгтэй
  • Tumur Zamchin 2018-04-12 08:00:12
    Genco Battulgyn, duu Battuulyn shahaa sh dee!!!!
  • Зочин 2018-04-12 06:27:49
    Уг нь түүнийг авсан зорилго нь хотын автомашины түгжрэлийг бууруулах байсан. Бүр 30 хувь буурна гэж тэр үед ярьж байсан даа
  • ам 2018-04-12 05:28:51
    Батүүл-н балаг хэн ийм хэрэгцээгүй зүйл ав гэсэн юм,төмөр замын удирдлага ч гэсэн долдойнууд...
  • Бат 2018-04-12 02:43:45
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Бат 2018-04-12 02:42:57
    Өнөөгийн төр засаг эрх баригчидийн ёрөнхий төрх бодлогогүй ёрөөсөө бодлого байгаагүйн энэ унаа нэг л илрэл нь
  • иргэн 2018-04-12 02:40:33
    наадахаа улсын баатар салга цааан толгойтоос асуу