Нисэхийн замд ноцтой осол гарчээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.

Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан  хаагч 14:04 цагт очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь иргэн А ГССҮТ-д хүргэгдэх замдаа нас баржээ.

Мөн автобусанд зорчиж явсан З /12 настай, эмэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Г.Зул

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-13 05:44:51
    Нэг их яарч давхисан эрхмүүд үхэх л гэж яараад байгаа хэрэг дээ өөр яав л гэж өөр хийх ажилтайсан билүү
  • Зочин 2018-04-12 05:22:02
    Хаана очиж үхэхээ мэдэхгүй хурдалдаг тэнэг бацаанууд байдагсан. Гэтэл эд чинь нас тогтсон хүмүүс байхын? Хурдаа хас энэ тэр гэж хэлж болдоггүй л юм байх даа.
  • zochin 2018-04-12 02:56:06
    ORK-yydiin yraldaanii zam bish shuu dee.
  • zzz 2018-04-12 01:20:34
    Zugeer l hurd hetruuuleh chin l iim bdald hurgej bgaa shdee manaihan hurdaaa taarruulj yvaldaaa saihan zam deer davhiad tgeed l avaar hiiij bna
  • Шаравдорж 2018-04-11 12:43:35
    Хөдөө хээр талд морьтой давхиж байсан нөхдүүд байгаа. Маш хармсалтай.
  • Зочин 2018-04-11 11:43:24
    Автобусаны жолооч нарт хяналт шалгалт хийх хэрэгтэй. Байнгын дүрэм зөрчсөн нөхдүүд
  • Зочин  2018-04-11 09:56:09
    Энэ автобуснууд ямар дүрэм журамгүй явдагаас болж ийм осол гараад байх юм үнэхээр харамсалтай