Иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрхийг олгоно

Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчдаас орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан нийслэлийн Газрын албанд илэрхийлэх боломжтой.

Иймд орон сууцны оршин суугч иргэд уг ажилд идэвх санаачлагатай оролцож, саналаа тусгах, Сууц өмчлөгчдийн холбоод өөрийн харьяалалд байгаа орон сууцны байруудын орчны газрыг ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтийг нийслэлийн Газрын алба, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өгнө.

Хүсэлтдээ аянтай холбоотой хийгдэх үйл ажиллагааны талаарх оршин суугч иргэдийн саналыг тусгах, мөн СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн орон сууцны орчны газрын кадастрын зураг, хорооны Засаг даргын санал зэрэг бичиг баримтыг хавсарган 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөрт багтаан ирүүлж, газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

н загварын ертөнцийн тайзыг 90-ээд оны үед ид шуугиулж байсан тухайн үед ид залуу халуун насан дээрээ байсан алдартай загвар өмсөгч бүсгүйчүүд маань одоо ямаршуухан эмэгтэйчүүд болсон бол гэдэг мэдээж хэн хүний сонирхолыг татах нь гарцаагүй. Одоогоос 20 гаруй жилийн өмнөх болон одоо үеийн байдалтай нь харьцуулсан зургуудийг багцлан хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/43525/ © XopoM News
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-11 09:28:12
    энэ заалт газрын тухай хуульд байгва хуулиа л хэрэгжуулдэггуй болохоос богд уулын ам туул голын эрэгт газар эзэмшуулээд байгаа нь ч санаатай хууль зерчиж байгаа...