Г.Бясман: С.Баяр нарыг үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлсэн
Экс Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр орой АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар цагдан хорьсон бөгөөд энэ талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэгийг өчигдөр орой саатуулсан байгаа. Өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгах саналыг ирүүлсэн. НПГ-аас хэргийг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Улмаар цагдан хорих саналыг манайхаас Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байна” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэсэн бол “Жаст”-ын Ш.Батхүүгийн биеийн байдалд муудсан талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна гэв.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-04-13 03:16:03
    БЯСМАН ПРОКУРОР АЯТАЙХАН ХАРЬЦААТАЙ , ХУУЛИЙНХАН ДОТОР ЦӨӨХӨН БАЙДАГ МУНДАГ ЭМЭГТЭЙ
  • Бат 2018-04-12 02:49:16
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Цнд  2018-04-11 15:11:44
    Хөөрхөн проурор бн
  • Prokuror 2018-04-11 13:59:52
    Byasman od bolov oo
  • syyhed itgehees dee!!! 2018-04-11 13:23:25
    ynen hydal ni medegdehgyi ene toriin tom luibarchidiig neg tiis ni bolgohod syyh prokuror zeb siidej yaltai bol ard tymenii nyyren deer siitgeh ni zeb?...eh orn...
  • fan 2018-04-11 10:57:37
    Byasman chi shuu
  • !!! 2018-04-11 09:05:55
    Za baashlana shuu ehneesee Sahariinowchin ene ter geed l baigaa naaduul chini mon adil baashilna shuu !!!