Өчигдөр нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослын 183 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гурван хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд гарчээ.
Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн осол, хэрэг, үүний улмаас амь насаараа хохирсон хүний тоо, гэмтсэн хүний тоо зэрэг бүх үзүүлэлтүүд 30 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч та бидний үр хүүхдүүд 21 дүгээр зууны төмөр хүлгийн нөхөөс болсоор байх уу. Өчигдөр гэхэд зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртсний хоёр нь замын хөдөлгөөнд ганцаараа оролцож явсан бол хоёр нь эцэг эх, ах эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг гэр хорооллын зам, Доод салхитын ..... тоот хашааны үүдэнд амины “T.Corsa” маркийн автомашины жолооч нь хашааныхаа үүдэнд тоглож байсан 1 нас 8 сартай эрэгтэй Э-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
О.Сайхан
olloo.mn