АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр,  Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна.

Тодруулбал, тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: АТГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-04-15 23:05:21
    Xarin ch oroitoj barivchilj bna.Delxiid mongoliin ner xynd unax bish xarin ch mongol avilagachidtaigaa yaj temtsdegiig ynen zovoor delxiid xaruul !!!
    109.89.138.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-13 02:16:10
    Гоё гоё.гол нь үнэн зөв шүүх хэрэгтэй.Шүүгч нарыг харах л үлдлээ ардууд чинь.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-11 09:38:13
    хоер хэгжуун нехер хулхи нь бууж байгаа даа хузуугуй толгойг хэзээ баривчлах вэ салга цагаан толгой бат уул эрдэнэ гээд зоригийн хэрэгтэй холбоотой нехдууд
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах