Н.Төгсцогт дэлхийн аваргатай тулалдана
МУГТ Н.Төгсцогт ирэх тавдугаар сарын 26-нд 10 дахь тулаанаа хийх гэж байна. Мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялаад байгаа Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгчөөр Колумбын боксчин Оскар Эскандон тодорчээ.

Өдгөө 33 настай Эскандон 2008 оноос хойш мэргэжлийн бокс рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт(17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан байна. Тэрбээр 156 см өндөртэй бөгөөд Н.Төгсцогтоос даруй 17 см намхан ч гар урттай ажээ.

“Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм.

Эскандон BoxRec чансаагаар жиндээ 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаарт бичигдэж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tysene?... 2018-04-11 14:40:32
    manai pogschin yalahad nytgiin yyl ys l tysine dee!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-04-11 12:03:30
    KO EZ
    66.181.183.46
    Мэдэгдсэн Хариулах