Намынхан нь Ч.Сайханбилэгийг хөөсөн гэх мэдээлэлд тайлбар хийлээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өчигдөр саатуулсан. Үүнтэй холбогдуулж АН-аас түүнийг намаасаа хөөсөн гэх мэдээллийг өнөөдөр хийнэ гэжээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд АН-аас дараах тайлбарыг гаргажээ.

Үүнд “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэх ташаа мэдээлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилигийг баривчилсан асуудлаар хуралдаагүй.  Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. 

Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг.

С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй. 

Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм.

С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилигийн хувьд тэр өөрөө ч, хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна. 

Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно” гэжээ.
 
О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-04-13 04:52:13
    Surtsan hvmvvs tegj baigaad zamharuulna daa. Mongold odoo l shudarga ys baina uu gedgiig l harah l vldej baina daa.
  • САНДУЙ 2018-04-11 15:06:39
    Аль ч намын гишүүн байсан ч намаас нь хөөгөөд тухайн хүнд ямар нэмэр байна.Нам бол ард түмнийг талцуулах цорын ганц боловсон зэвсэг болоод удаж байна.
  • Ynshigch 2018-04-11 14:38:26
    AN tatan byygdval taarna
  • Түүх 2018-04-11 11:09:41
    Уг нь 90-н оны АН Баярцогт Сайханбилэг нарыг хулгайч болгосон юм даа
  • zochin 2018-04-11 10:00:16
    eh orniihoo gazar shoroog hamgaalj chadaagui haa saigui gazjiig uhAJ BAIGAA NI HENII BURUU BE. HUDUUGUUR ARAI L ZURH SHIMSHIRMEER B,A
  • зочин 2018-04-11 08:11:38
    наранхүүг хөөхгүй юм уу? ер нь танай намд "ЮМ" үлдэх нь үү?
  • \zochin 2018-04-11 05:54:09
    uls turiin demjleg gedeg n yu yum???MGL uls 2037ond noogdol ashig avch magadgvi avahgvich bj magadgvi geree hiisen hvniig yagaad hamgaalaad bnaa?shorondn yavuul...
  • Зочин 2018-04-11 05:51:07
    Улс төрийн дэмжлэг гэдэг бол шантааж хийх зүйлээ олж, түүгээрээ дамжуулан хэргийг замхруулна гэсэн үг.
  • зочин 2018-04-11 05:13:04
    эрдэнэ даргаа та улс төрийн дэмжлэг гэдгээ тайлбарлаад өгдөө ер юу гэсэн үг вэ.
  • Tur 2018-04-11 04:27:34
    ugui odoo ardchilsan nam Neg hun huuj bolohgui yu?
  • иргэн 2018-04-11 04:08:19
    муратаа нэг емеереетех дее