“Би хариуцлагатай аав ээж” аяныг эхлүүллээ
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Би хариуцлагатай ээж, аав” гурван сарын аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сорих зорилготой ур чадварын “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд нийгмийн ажилтан бэлтгэгдэг зургаан их дээд сургууль оролцож авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.